solongonews
Хятад улс-Өвөр Монголын XIV удаагийн тал нутгийн соёлын наадмын онцлох 10
2017-09-04 12:13
Хятад улс-Өвөр Монголын XIV удаагийн тал нутгийн соёлын наадмын онцлох 10

Соёл урлагаар 70 жилийн гялалзсан үр дүнг тэмдэглэлээ
Энэ жил ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байгаа билээ. Энэ удаагийн тал нутгийн соёлын наадмын агуулга сэдвийн сонголт болон бүтээлийн агуулга чиглэл зэрэг талд бүгд 70 жилийн турших Өвөр Монголын өөрчлөлт хөгжлийг бичиглэж, соёл урлагийн содон бүтээлээр дамжуулан“Үзэсгэлэнт сайхан Өвөр Монголоо бүтээн байгуулж, агуу их Хятад улсын мөрөөдлөө хамтдаа биелүүлье”бодитоор зурагласан байна.

  Содон жүжгээрээ ард түмэндээ сэтгэлийн бэлэг барилаа

"Тал нутгийн гэрэлт хөшөө", “Далан харын хөвгүүд охид” зэрэг содон жүжгүүдийг удаа дараалан үзэгч олонд хүртээл болгож, хөдөө орон нутгаар аялан тоглолт хийснээр иргэд өрх гэрийнхээ гадна соёлын хөгжлийн үр дүнг үзэж сонирхох боломж олдсон байна.

Түүхийн сэдэвт жүжгээр дурсамжаа сэргээлээ

Шанхайн 300 өнчин хүүхдийг Өвөр Монголд үрчлэн, өсгөн бойжуулж, хүний зэрэгт хүргэсэн сэдвээр гол агуулга болгосон богино хэмжээний жүжиг "Эргэцүүлэл", Лүн Мэй, Юй Рүнь нийтийн эд хөрөнгийг хамгаалахын төлөө хахир хүйтэн цас шуургатай тэмцсэн үйл хэргийг өөрчилж найруулсан “Тал нутгийн бяцхан баатар эгч дүү" энэ удаагийн тал нутгийн соёлын наадам дээр дуулалт жүжиг, кино зэрэг хэлбэрээр хүргэж, их хэмжээний түүхэн сэдэвт жүжиг нь хүмүүсийг мартагдашгүй түүхэн цаг үеийн дурсамжуудыг сэргээсэн байна.

  Тансаг хураалтаа ганзагалж урлагийн замдаа дахин мордлоо

 Энэ удаагийн тал нутгийн соёлын наадамд яриан жүжиг “Тал нутгийн гэрэлт хөшөө” зэрэг бүтээл шилдэг жүжгийн шагнал хүртэж, монгол богино хэмжээний жүжиг "Ухаарал" зэрэг бүтээл шилдэг гилбээн жүжгийн шагналд шалгарч, Ван Дэшэн нар жүжгийн зохилын шилдэг найруулагчийн шагнал,  Сүн Гүөфэн нар шилдэг найруулагчийн шагнал, Цагаан нар шилдэг хөгжмийн зохиолчийн шагнал, Багана нар шилдэг жүжигчний шагналыг хүртэв. “Хайр бялхсан Өвөр Монгол” зэрэг бүтээл “Таван нэгийн төсөл"-ийн дуу хөгжмийн шагналыг хүртэв.

 Форум уулзалт нь нутгийн соёлын ид шидийг дэлхий дахинд дуурсгалаа

Энэ удаагийн форум нь ил тод гол сэдэв, цоо шинэ соёлын талаас Тал нутгийн соёл ба тал нутгийн торгоны зам дагуух орны соёлыг судлан ярилцаж, “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтад үйлчилж, цаг үеийн хөгжлийн шаардлагад тохирч, маш чухал онол хийгээд эдийн засгийн ач холбогдолтой бөгөөд Тал нутгийн соёлын үнэ цэнийг харуулж, соёл цэцэглэн хөгжсөн үзэсгэлэнт сайхан Өвөр Монголыг бүтээн байгуулах, Өвөр Монгол "Нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтад нэгдэн хөгжих талыг дэмжихэд алс хэтийн нөлөөг үзүүлэх юм.

 60 жилийн дурсамжаар Улаанмөчирийн түүхээ эргэцүүллээ

Энэ жил Улаанмөчир байгуулагдсаны 60 жилийн тохиож байгаа болно. Энэ удаагийн Тал нутгийн соёлын наадам дээр Өвөр Монголын бүхий л газрын Улаанмөчирийн тусгай тоглолт, Улаанмөчирийн урлагийн наадмын тоглолт, үндэстний дуулалт бүжгэн жүжиг “Миний Улаанмөчир", дуулалт бүжгэн жүжиг “Тал нутгийн Улаанмөчир" зэрэг нь тайзнаа тоглогдож, тал нутгийн магтаал дууг тоглон үзүүлсэн байна.

“Тал нутгийн шүлэг дуу” уран уншлагыг шинэ оргилд гаргалаа

“70 жилийн ой, үзэсгэлэнт сайхан Өвөр Монгол”-оор гол сэдэв болгосон уран уншлагын уралдаан нь агуулгын хувьд орчин үеийн тал нутгийн арван хэдэн яруу найргийг сонгож, “Хувьсгалт тал нутаг”, “Сэтгэл зүрхэн дэх тал нутаг", "Хятад улсын тал нутаг” хэмээх гурван хэсэгт хуваасан байна. Төвийн телевиз хорооны алдарт хөтлөгч Жан Юй, Хятад улсын алдарт уран уншигч Дүй Шюй нар сэтгэл хөдөлгөм уншлагаараа тал нутгийн соёлын дотоод агуулгыг уянгалан илэрхийлэв.

  Кино урлагаар тал нутгийн хөгжлийг тэмдэглэв

Үндэстний кино үзэсгэлэнгийн үйл ажиллагаа нь Өвөр Монголын 12 аймаг хот, хошуу сум, хөдөө орон нутгийг хамарсан байна. Баримтат кино "Өвөр  Монголын үндэстний кино 70 жил” нь өөрчлөлт нээлтээс өмнөх “Хуучин кино” ба өөрчлөлт нээлтийн дараагийн дэлхийн том шагнал, улсын зэрэглэлийн том шагнал хүртсэн бүтээлээр гол агуулга болгож, “Хуучин кино"-ны олон ховор нандин үйл хэрэг, алдарт кино уран бүтээлчдийн тухай сурвалжилгыг дэлгэн үзүүлж, Өвөр Монголын үндэстний киноны онцлог, агуулга, яруу алдарт уламжлалыг гайхуулжээ. Баримтат кинонд Өвөр Монголын үндэстний 76 кино, ахмад, идэр, залуу гурван үеийн 117 кино уран бүтээлчид, 56 шилдэг кино уран бүтээлчдийн сурвалжилгыг багтаажээ.

 “Торгоны замын уянга”-аар дэлхийн их найрал дууг чавхадлаа

“Хятадын найрал дуу болон дэлхийн найрал дууны хөгжлийн жам”, “Хятадын найрал дуу болон дэлхийн найрал дууны ялгаа”, “Монгол үндэстний найрал дууны хэв намба болон онцлог”, “Нэг бүс нэг зам” дэлхийн найрал дууг уянгалуулна гэх дөрвөн гол сэдэвт хувааж, улсын дотоод гадаадын найрал дууны тоглолт болон найрал дууны ярианы тавцан хоёр агуулга хуваав. Хятад улсын дотоод гадаадын найрал дууны тоглолтод Оросын Холбооны Буриад улс, АНУ, Мексик, Португали, Унгар, Марокко, Монгол Улс болон Хонконг хотын залуучуудын найрал дууны анги болон Өвөр  Монголын Үндэстний урлаг жүжгийн хүрээлэнгийн монгол үндэстний залуучуудын найрал дууны анги зэрэг 11 төлөөлөгч анги оролцов.

 Нэгдсэн хэвлэл мэдээллээр “Тал нутгийн дуу”-г дамжууллаа


Соёл урлагийн содон бүтээлийг цуглуулж, тал нутгийн соёлын ид шидийг гайхуулнам. Төвийн ба өөртөө засах орны бүх шатны бүх төрлийн мэдээллийн хэрэгсэл болох сонин, телевиз, сайт, АПП зэрэг адил бус  хэвлэл мэдээллийн хэрэгсэл дээр сонины тусгай нүүр, телевизийн тусгай нэвтрүүлэг, сайтын тусгай мэдээлэл, вичатын шууд нэвтрүүлэг зэрэг хэлбэрээр мэдээлж, олон төрлийн хэвлэл мэдээллийн хамтарсан хэрэгсэл гаргаж, тал нутгийн соёлыг олон талаас мэдээлсэн байна.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл