Тайюань хотын Жян Цаопин дүүргийн Нанди тосгоны 300 мү /1га=15мү/ талбайн чавга боловсорч, зүг зүгээс жуулчид ирэн элбэг хураалтын улирал эхэллээ.

Нанди тосгон нь Тайюань хотын захад байрладаг. Тээвэрлэлтийн хувьд их хялбар байдаг. Тус тосгонд төрөл бүрийн ховор, чанартай, өндөр зэрэглэлийн жимс тарьдаг бөгөөд чавгыг илүү өргөнөөр тарьдаг.
- Энэ жил тосгоны чавганы гаралт 500 мянган килограммд хүрэх төлөвтэй байна. Алдагдлыг тооцохгүй бол чавганы орлого 2.5 сая юаниас дээш байж, нэг хүнд ногдох орлого 2000 орчим юаниар нэмэгдэх төлөвтэй байгаа хэмээн Нанди тосгоны ажилтан Жицян танилцууллаа.

Тусгай жимс жимсгэнэ тариалах нь Нанди тосгоны баяжих зам болжээ. Нанди тосгон нь тариачдын мод тарих тусгай мэргэжлийн хоршоогоор удирдамж болгож, "компани + хоршоо + тариачин өрхүүд" загвар дээр тулгуурлан өрх бүрийг аж үйлдвэрээр чинээлэг болгохоор удирдан ажиллаж байна.
