solongonews
Жүн Наньшань Ковид-19 халдварын Омикрон хувилбарын талаар ярив
2021-11-29 20:45
Жүн Наньшань Ковид-19 халдварын Омикрон хувилбарын талаар ярив

 

    хятадын Гуанжөү хотод Ховор өвчний холбооны Амьсгалын замын анагаах ухааны салбар нийгэмлэгийн үндэсний анхдугаар хурал 11-р сарын 28-нд болж, Хятадын инженерийн академийн академич Жүн Наньшань хуралд оролцож, үг хэллээ.

 Арга хэмжээний үеэр Жүн Наньшань сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа:

- Одоогийн нөхцөл байдлаас харахад Омикрон хувилбар хурдан тархаж, Өмнөд Африк зэрэг бүс нутагт дэлгэрч, саяхан бас Хятадын Хонконг хотод ч уг хувилбарын нэг тохиолдолыг илрүүлсэн байна. Энэ мутаци омог бол маш шинэлэг юм. Хэдийгээр молекулын генетикийн шинжилгээгээр рецепторыг холбосон хэсэгт илүү их өөрчлөлт орсон нь тогтоогдсон ч гэсэн хэр хортой, хэр хурдан тархах, өвчнийг улам хүндрүүлэх эсэх болон үүний эсрэг вакциныг судлан гаргах шаардлагатай эсэхийг нөхцөл байдлын дагуу дүгнэлт хийх ёстой. Одоогоор иймэрхүү дүгнэлт хийхэд эрт байна гэж хэлэв. 

Жүн Наньшань мөн:

- Омикрон мутаци омгийн хор нөлөөг судлан дүгнэхэд зохих хугацаа шаардлагатай. Энэ талаар ямар ч үед анхаарах хэрэгтэй. Гэвч одоохондоо дорвитой арга хэмжээ авч чадахгүй байна. Илүү анхаарал хандуулах ёстой бас нэг зүйл бол даруй Өмнөд Африкийн холбогдох газруудаас ирсэн хүмүүсийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар хяналтдаа авах явдал юм гэж илэрхийллээ.                 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : CCTV
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл