solongonews
Хятадын эрдэмтэд нэг хромосомтой эукариот эсийг бүтээв
2018-08-02 19:46
Хятадын эрдэмтэд нэг хромосомтой эукариот эсийг бүтээв.

Хятадын судлаачид сая нэг хромосомтой хиймэл эукариот эсийг бүтээж, синтетик биологийн салбарт чухал амжилт гаргасан байна. Энэхүү амжилтыг орон нутгийн цагаар 08-р сарын 02-нд олон улсын нэр хүндэт эрдэм шинжилгээний "Байгаль" сэтгүүл албан ёсны  сайтдаа нийтэлжээ.

Хятадын Шинжлэх Ухааны Академийн Молекулын Ургамал судалгааны төв, Ургамлын физиологи, экологийн хүрээлэнгийн Нийлэг Биологийн лабораторийн Тань Жүнжүнь судалгааны багийн гишүүн  болон хамтран ажиллагч нарын хамт ганц эст эукариотын 16-р үеийн хромосомыг хиймэл аргаар бүрэн ажиллагаатай ганц хромосомыг бүтээсэн байна. Судалгааны үр дүнгээс бид байгалийн будлиантай амь насны системийг хүний хүч, хиймэл аргаар өөрчилж болдог, мөн хиймэл аргаар дэлхий ертөнцөд байхгүй амь насыг ч хүртэл   бүтээж болдгийг харж болох юм.

Хятадын эрдэмтэдийн оролцсон эсгэгч хромсомыг хиймэл аргаар нийлүүлэх ажил нь өнгөрсөн зууны 60-аад онд хүний хүчээр нийлүүлсэн талсжсан үхрийн инсулин бүтээснээс хойш нийлэг биологийн салбарт олсон чухал амжилт болох юм. Энэ нь хүн төрөлхтний амь насны судалгаанд шинэ чиг хандалгыг заалаа.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл