
НҮБ-ын сансар судлалыг энх тайвны зорилгоор ашиглах тухай хурлын 50 жилийн ойг тэмдэглэх дээд хэмжээний хуралдаан энэ сарын 20-ны өдөр Вена хотод нээлтээ хийсэн. Хурлын үер баталсан үр дүнгийн баримт бичигт Хятад улсын санаачилгыг хүлээн авч, "Сансар судлалыг энх тайвны зорилгоор ашиглах олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэн, хувь заяаны хамтын цогц байгуулж, хүн төрөлхтөнд үр өгөөж хүртээх"-ийг уриалжээ.
Тус баримт бичгийг 3 жилийн турш олон удаагийн хэлэлцүүлгээр боловсруулж, НҮБ-ын бүх гишүүн орон зөвшилцөн, санал нэгдэж гаргасан бол НҮБ-ын Ерөнхий ассамблейн 73-р чуулганд өргөн барьж батлуулах аж.
Хятадын санаачилсан сансрын хувь заяаны хамтын цогцын үзэл баримтлал нь маш олон улс орнуудын идэвхтэй дэмжлэгийг хүртсэн. G77-гийн төлөөлөгч илтгэлдээ цохон тэмдэглэхдээ, "Сансар судлалыг энх тайван байдлаар ашиглах нь хувь заяаны хамтын цогцыг байгуулах хэтийн төлөв дараагийн алхмын гол зорилго болох ёстой" гэжээ.
