Бээжингийн өвлийн олимпийн лого шалгаруулах уралдаан зарлагдлаа
2016-08-01 17:46
Уралдаанд хэн ч оролцож болно.
Хятадын Бээжин, Жанчхүү хамтран 2022 оны өвлийн олимпийн эрхийг аваад нэг жилийн нүүр үзэж байна. Бээжингийн өвлийн олимпийг зохион байгуулах хороо "Урт цагаан хэрмээс илгээж буй урилга" хэмээх арга хэмжээ зохион байгуулж, дэлхий нийтэд хандан 2022 оны өвлийн олимп болон өвлийн пара олимпийн лого бүтээх уралдаан зарлалаа. Түүнчлэн 2022 оны өвлийн олимп болон өвлийн пара олимпийн албан ёсны сайт "www.beijing2022.cn" ашиглалтад орлоо.

Энэ уралдааныг 7 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл зарлаж байгаа юм байна. Уралдаанд улс орон, нас хүйс, ажил мэргэжил, иргэний харьяалал харгалзахгүйгээр оролцох боломжтой юм.

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : http://mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх
