solongonews
Вааран урлалын алдарт өвлөгч Дин Гүөкүнь
2019-10-15 10:02
Энэ жил 76 насыг шүргэсэн Дин Гүөкүнь нь Хятадын Жянши мужийн Паньян шяний Паньян суурингийн иргэн.

Тэрээр “Паньянгийн торгоор хээлсэн вааран зэмсгийг чимэглэх урлаг” гэх үндэсний биет бус соёлын өвийн хамгийн алдартай залгамжлагч юм. Тэрээр вааран эдлэл урладаг гэр бүлд төрж өссөн. 16 наснаасаа эхлэн торгоор бүрж хээ оруулан ваар сав хийх мэргэжлээр ажиллаж эхэлжээ. 1973 оноос тэрээр хоёр зураачтай хамтран уламжлалт гар урлалыг хөгжүүлэн “Хайлуулж хатаан торгоор хээлэх арга”-ыг нээснээрээ торгоор хээлэх уламжлалт аргыг шинэчлэн, вааран зэмсгийг чимэглэх урлагийг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулжээ.

Уран дархан байна гэдэг миний бодлоор нэгэн зүйлийг ямар ч өөгүй болтол нь хийж, мянга түм давтаж байж хүмүүсийн сэтгэлд хүргэх явдал юм гэж Дин Гүөкүнь ярилаа. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл