Зуны эхэн бол нэрс жимсний боловсорч гүйцсэн улирал юм. Аньхүй мужийн Аньчин хотын Хуайнин шянийн нэрс жимс тариалах баазад ороход модны мөчирт том том улбар өнгөтэй нэрснүүд мэлтэлзэж, дээр нь жимсний хяруу бууж үнэхээр харсан хүн бүхний шүлсийг гоожуулна.

Нэрс жимс тариалах, боловсруулах, нэрс жимсний баяр хийх, нэрс жимсний баазыг байгалийн үзэсгэлэнт газар болгон хувиргах гээд үгүйгээс байх болж, жижгээс том хүртэл, улмаар улсын хэмжээнд танигдсан "Нэрс жимсний нутаг" болсон юм. Өнөөдөр гэхэд Хуайнин шянь нь Хөх мөрний гурвалжин хойгийн хамгийн том шянийн түвшний нэрс жимс тариалах бүс болон хөгжиж, нэрс жимс тариалах 200 гаруй аж ахуйн нэгжийг төвлөрүүлэн, нэрс жимсний гүн боловсруулах 10 гаруй компанийг оруулж, шилдэг үр үржүүлэх, томоохон тариалалт хийх, хүнсний боловсруулалт, чөлөөт цагийг зугаатай өнгөрүүлэх зэргийг нэгтгэсэн аж үйлдвэрийн сүлжээг бүрдүүлсэн байна. 2022 онд тус шянийн нэрс жимсний үйлдвэрлэлийн хэмжээ 5 тэрбум юаниас давсан байна.
"Хөрс"- ний нөөцийг ашиглав

Хорин жилийн өмнө Аньхүй мужийн Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн мэргэжилтэн Хуайнин шянийн нэгэн жижиг уулын тосгонд ирж нэрс жимсний хэдэн суулгац туршин тарьсан нь санаанд оромгүй амжилтад хүрсэн юм. 20 жилийн дараа тус шянийн 85000 мү/1га=15мү/ жимстэй уул” болсноор жил бүрийн 05-р сараас 07-р сар хүртэл уул, талдаа анхилуун үнэр ханхалж, худалдаачид, жуулчдыг ихээр татдаг болов.
Хуайнин шянь нь хойд өргөргийн 30?ын ойролцоо оршдог. Энэ нь экологи сайтай, баялаг төрөл зүйлтэй, чийглэг уур амьсгалтай, хөрсний органик бодис ихтэй нам дор уулархаг нутаг байж, нэрс жимс тариалах байгалийн нөхцөлтэй юм. Байгалийн өвөрмөц нөхцөл байдал нь Хуайнин шянийн нэрс жимсийг өндөр чанартай тариалахад нөлөөлсөн.
- Энэ нутгийн нэрс жимс нь маш сайхан амттай, исгэлэн, чихэрлэг, маш шинэхэн, анхилуун үнэртэй гэж Хэфэйгээс ирсэн Зан бүсгүй ярьж байлаа. Юйшань балгасны Фүшин тосгон дахь нэрс жимсний бааз нь “хорхой шавьж устгах бодис хэрэглэдэггүй, хиймэл бордоо нэмдэггүй”-гээрээ онцлогтой, ногоон, аюулгүй орчин нь ирсэн жуулчдад эрүүл, сэтгэл тайван идэх боломж олгодог.

Сүүлийн жилүүдэд Хуайнин шянь нь бүх Хятадын нэрс жимс борлуулах зах зээлийн хуваарьт анхаарлаа хандуулж, "Лекси", "Мисти" зэрэг эрт боловсорч гүйцдэг, өндөр чанартай, өндөр үнэтэй сортуудыг цаг тухайд нь шинэчилж, зах зээлд эзлэх хувиа өргөтгөн, тариалалт талаасаа нэрсний эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэв.
"Онлайн хэрэглэгчид ээ, бүгдээрээ сайн уу, миний гарт байгаа зүйл бол "Еврика" сортын нэрс юм. Энэ бол чихэрлэг амттай, зах зээлд эрт гардаг, анхилуун үнэртэй. Хүн бүр худалдан авч амтлахыг урьж байна..." гэж Хуайнин шянийн Саньчяо балгасны Шэ Танлин тосгоны нэрс жимс тариалах баазад тус тосгоны намын салбарын нарийн бичгийн дарга Жян Шяошэн гар утсаараа шууд нэвтрүүлэг хийж нутгийн нэрсийг сурталчилж байлаа. Онлайнаар таван минутын дотор шууд нэвтрүүлгийн өрөөнд 20 мянга гаруй хүн орж ирж захиалга өгсөн байна. 2023 онд тус шянийн шинэ нэрс жимсний гарц 30 мянган тонныг давж, 2025 он гэхэд нэрс тариалах талбайг 100 мянган мү талбайд хүргэхээр төлөвлөж байна.
"Онцгой" давуу талуудыг хөгжүүлэв

Сүүлийн жилүүдэд нэрс жимсний үйлдвэрийн онцгой давуу талыг бий болгохын тулд Хуайнин шянь технологийн шинэчлэлийг тасралтгүй сайжруулж, аж үйлдвэрийн ухаалаг түвшинг дээшлүүлсэн. Хуайнин шянийн Цаотань тосгонд байрлах Аньхүй мужийн анхны "5G нэрс" баазын тариалж буй нэрс нь хөрсөнд биш, харин азот, фосфор, кали зэрэг янз бүрийн шим тэжээлийн нарийн харьцаа бүхий бүрэн матрицад ургадаг. Ургацны савуудыг хооронд нь нарийн хуванцар хоолойгоор холбож, ус бордоог нэгтгэсэн шүршигчээр усалж тэжээл нэмэн, нэрсний мөхлөг бүрийн өсөлтийг тодорхой тоо баримттайгаар олж хардаг.
"5G технологийг ашиглан ухаалаг, боловсронгуй тариалалт хийснээр нэрс үйлдвэрлэх хүчин чадал 1500 кг-д хүрч, чанар сайтай, өндөр ургац авч байна." Нэрсний баазын хариуцсан ажилтан Ли Чанхуа 5G технологи, ус бордоог нэгтгэх технологи, хөрсгүй тариалалт болон бусад нэгдсэн ухаалаг технологиудад түшиглэн ухаалаг нэрсний паркууд нь нэрсний шинэ сортуудыг хийхээс эхлээд суулгац үржүүлэх, хөрсгүй тариалалт хүртэл шинэчлэгдсэн байна.
Нэмж дурдахад, шинжлэх ухааны судалгааны хүчтэй дэмжлэг авахын тулд Хуайнин шянийн засгийн газар болон Аньхүй мужийн хөдөө аж ахуйн их сургууль хамтран нэрс үржүүлэх, тарих, хадгалах, боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Вань Шинань иж бүрэн туршилтын станц, Хуайнин нэрс судлалын хүрээлэнг байгуулжээ. Тэрээр Хятадын Хөдөө Аж Ахуйн Шинжлэх Ухааны Академи, Аньхүй мужийн Хөдөө Аж Ахуйн Академийн Хөдөө Аж Ахуйн Бүтээгдэхүүн Боловсруулалтын Хүрээлэн, Харбины Аж Үйлдвэрийн Их сургууль зэрэг шинжлэх ухааны судалгааны хүрээлэнгүүдтэй хөлдөөсөн хатаасан нэрс жимс, нэрсний антоцианин зэргийг боловсруулах технологийн чиглэлээр хамтран ажиллаж байна. Аж үйлдвэр, эрдэм шинжилгээ, судалгааг харилцан уялдуулснаар Хуайнин шянь нэрс жимсний үйлдвэрлэлийн сүлжээний үнэ цэнийг гүнзгий судалж, аж үйлдвэрийн нэмүү өртөг шингэсэн орон зайг өргөтгөх, нэрс жимсийг гүн боловсруулах, доод урсгалын үйлдвэрлэлийг идэвхтэй нэвтрүүлэх, хөгжүүлэхэд анхаарч, хатаасан нэрс, нэрс жимсний чанамал, нэрс жимсний шүүс, нэрс жимсний дарс гэх зэрэг энгийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээс нэрсийг өндөр үнэ өртөгтэй бүтээгдэхүүн болгон хувиргажээ.
Аж үйлдвэржилтийн үзэл баримтлалд тулгуурлан орчин үеийн хөдөө аж ахуйн аж үйлдвэрийг хөгжүүлэхийн тулд Хуайнин шянь одоогийн байдлаар хүйтэн хөмрөгийн сүлжээ, агуулах, ангилах, гүн боловсруулах, худалдах зэрэг салбаруудыг нэгтгэсэн нэрсний аж үйлдвэрийн парк байгуулж, нэрс жимсний гүн боловсруулах 10 гаруй аж ахуйн нэгжийг нэвтрүүлжээ. 2022 онд нэрсийг гүн боловсруулах жилийн хүчин чадал 50 мянган тоннд хүрчээ.
"Үйлдвэр"-ийн нэгдлийг дэмжив

Хуайнин шянийн нэрс жимс гүн боловсруулах үйлчилгээний төв нь аж үйлдвэрийг уусалцуулан хөгжүүлэх "төлөөлөгч бүтээл" гэгддэг. Энэхүү үйлдвэрлэлийн бүсэд нэрс тариалах бааз, нэрс боловсруулах үйлдвэр, нэрсний шинжлэх ухааны музей, нэрс судлалын төв, нэрс дарсны үйлдвэрүүдийг нэгтгэсэн. Анхны ганц нэрс жимс тариалдаг байсан нь жимс, хүнсний ногооны үйлдвэрлэл, боловсруулалт, газар тариалангийн туршлага солилцох, аялал жуулчлал, эрүүл мэндийг нэгтгэсэн цогц салбар болж хөгжсөн.
Аж үйлдвэрийн уусалцлыг тасралтгүй ахиулах явцад нэрс жимс нь Хуайнин шянийн ард түмний орлогыг нэмэгдүүлэх том аж үйлдвэр болж, онцлогт газар тариалангийн хөгжлийг үр дүнтэй ахиулан, тосгоны хамтын орлогыг нэмэгдүүлж, хөдөө нутгийг улам үзэсгэлэнтэй болгосон төдийгүй тариаланчдын орлогыг нэмэгдүүлсэн байна. Хуайнин шянийн нэрс жимсний аж үйлдвэрийн хөгжлийн төвийн захирал Чэнь Бин:
- Тус шянийн нэрс жимсний бааз нь жил бүр 11 мянган тариачинд ойр орчмын ажлын байр бий болгож, нэг хүнд ногдох орлогыг жилд 8000 гаруй юаниар нэмэгдүүлэн, тосгоны хамтын орлогыг 150000 юаниар нэмэгдүүлж, тосгоны хамтын эдийн засгийг сул дорой байдлаас хүчтэй болгож ерөнхийд нь сайжруулжээ.

Хуайнин шянь нь нэрс жимсээр хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх өвөрмөц жишээ үзүүлэх бүсийг амжилттай байгуулж, Хуайнин шянийн нэрс нь хамгийн алдартай "нэрийн хуудасны үйлдвэр" болсон. 2023 оны Хятадын брэндийн өдрийн арга хэмжээний үеэр Хуайнин шянийн нэрс нь Аньхүй мужийн цорын ганц бүс нутгийн брэндээр, "2023 онд миний дуртай Хятадын брэндийг дэмжье "-ээр шалгарсан байна.
- Нэрс жимсний үйлдвэрлэлийг орон нутгийн онцлогт тохируулан хөгжүүлж, “Тэргүүний аж ахуйн нэгж+бааз+тариаланч” загварыг эрчимтэй сурталчилж, газар тариаланд хувь оруулах, хамтын ажиллагааг хөгжүүлэх, ажил хийж хөдөлмөр эрхлэх, үйлдвэрлэлд түшиглэх, тариалангийн газрын онцлогтой хоолны газар айл буудал хийх зэрэг үр дүнтэй арга хэмжээ авсан ба газар шороог эргэлтэд оруулж "түрээсний мөнгө олох", хөрөнгө оруулалтад хувь оруулж "хувьцааны мөнгө олох", баазад ажил хийж "цалин олох", захиалга тосож "мөнгө олох", эко аялал жуулчлал эрхэлж "бэлэн мөнгө олох" зэрэг олон арга замаар дамжин тариаланчдын орлогыг нэмэгдүүлсэн байна. Мөн нэг, хоёр, гуравдугаар аж үйлдвэрийг нэгтгэн хөгжүүлж, хөдөө аж ахуйн үр ашиг, тариачдын орлого, хөдөө тосгоны хөгжил цэцэглэлтийг дэмжсэн гэж Хуайнин шянийн дарга Чэн Хун танилцууллаа.
