solongonews
Ши Жиньпин даргын тайлангаас(25)
2017-10-18 15:37
XIX их хурлаас хойш нэмж хяналт удирдлагын байгууллагууд байгуулна.

    ХКН-ын XIX их хурлын илтгэлээс үзвэл Хятад улс хуулийн засаглал, экологи, хянан шалгах, цэрэг армийн зэрэг олон салбарт удирдлагын хяналтын  байгууллага нэмж байгуулна. Үүнд, төвийн улсаа бүх талаар хуулиар засах удирдах хэсэг байгуулж, Хятадын хуулийн засаглалын байгуулалтыг нэгдсэн журмаар удирдуулах болно. Төрийн өмчийн байгалийн эх баялгийн хөрөнгийн удирдлага, байгалийн экологийг хянан удирдах байгууллага байгуулж, Хятадын байгалийн эх баялгийн бүх өмчийг удирдах үүрэг гүйцэтгэж, төрийн өмчийн газар нутгийн хэрэглээ, экологийг хамгаалж сэргээх ажлыг нэгдсэн журмаар удирдаж, хот хөдөөгийн бохир бодис ялгаруулахыг хориглох, засаг захиргааны хууль хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн журмаар удирдах, улс, муж, хот, шяний дөрвөн шатны хянан удирдах комисс байгуулж, төрийн бүх албан хаагчдыг бүх талаар хянан удирдах зэрэг ажлыг хариуцах болно. Хот, шяний Намын хороонд тойрон байцаах дүрэм хэрэгжүүлж, олон түмний дэргэд гарах авилгалын асуудлыг шалган шийтгэхийг эрчимжүүлж, халагдсан цэргийн албан хаагчдын удирдлага баталгааны болон цэргийн албан хаагчдын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ажлыг удирдах болно. 

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : СRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл