solongonews
Гадаад иргэд хэрхэн Хятадын жолооны үнэмлэх авах вэ?
2014-10-31 09:38
Гадаадын жолооны үнэмлэх болон олон улсын жолооны үнэмлэхтэй гадаадын иргэд өөрийн паспорт, Хятадад оршин суух гэрчилгээ буюу олон улсын жолооны үнэмлэх, эрүүл мэндийн баталгаажсан хүснэгт зэргийг өгч, жолооны бичиг баримтын шалгалтад орсноор Хятадын жолооны үнэмлэх сольж өгнө.

        Хятад улс “НҮБ-ын Замын хөдөлгөөний тухай конвенц”-д бүртгэгдээгүй улс учир олон улсын жолооны үнэмлэх Хятад улсад хүчингүй байдаг. Мөн олон улсын үнэмлэхээр Хятадын жолооны үнэмлэхийг сольж болдоггүй. Ийнхүү Хятадад ажиллаж амьдардаг зарим гадаадын иргэд Хятад жолооны үнэмлэх авах шаардлагатай болдог. Гадаадын иргэд Хятад жолооны үнэмлэх авахын тулд дараах шаардлагуудыг хангасан байх хэрэгтэй. Үүнд зайлшгүй байнга оршин суух, ажиллаж суралцах гадаадын иргэн байх. Түр хугацаанд  оршин суугч буюу Хятадад жуулчлахаар ирсэн гадаадын иргэдэд Хятадын жолооны үнэмлэх олгодоггүй. -Гадаадын иргэд Хятад жолооны үнэмлэхийг өөрийн оршин сууж байгаа газрынхаа Замын хөдөлгөөний удирдлагын газрын гадаад иргэдэд зориулсан удирдлагын тасгаас авна.

        Гадаадын жолооны үнэмлэх болон олон улсын жолооны үнэмлэхтэй гадаадын иргэд өөрийн паспорт, Хятадад оршин суух гэрчилгээ буюу олон улсын жолооны үнэмлэх, эрүүл мэндийн баталгаажсан хүснэгт зэргийг өгч, жолооны бичиг баримтын шалгалтад орсноор Хятадын жолооны үнэмлэх сольж өгнө. Жолооны ур чадварын шалгалтад орох шаардлагагүй. Өөрөө жолооны үнэмлэхгүй гадаадын иргэн Хятадын жолооны үнэмлэх горилох шалгалт өгөхөд Хятадад оршин суух гэрчилгээ, паспорт болон эрүүл мэндийн баталгаажсан хүснэгтийг тушаан, жолооны бичиг баримтын шалгалт, мөн жолооны ур чадварын шалгалт өгөх шаардлагатай.

        Урт хугацаагаар гадаадад суралцдаг буюу гадаадад оршин суудаг Хятад иргэдийн жолооны үнэмлэхийн хүчинтэй хугацаа  дуусаад 2 жил болсон ба жолооны үнэмлэхээ цаг тухайд нь солиогүй тохиолдолд өөрийн улсдаа буцсаны дараа дахин Хятад жолооны үнэмлэх шалгах шалгалтад орно. Шалгалтын шаардлага, журам эхний удаагийнхтай адилхан байдаг. Хэрвээ өөрийн улсдаа буцаад Хятад жолооны үнэмлэхийн шалгалт дахин өгөлгүй хөдөлгөөнд оролцвол жолооны үнэмлэхгүйгээр хөдөлгөөнд оролцсонд тооцож торгууль ногдуулдаг. Ийм тохиолдолд 15 хоногийн турш цагдан хорьж, 200-2000 юанийн хооронд торгодог байна.

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл