solongonews
Марракешийн гэрээ гурван сарын дараа Хятадад хүчин төгөлдөр болно
2022-02-08 10:49
Хятад улс “Хараагүй, харааны бэрхшээлтэй, эсхүл хэвлэмэл бүтээл унших бэрхшээлтэй хүмүүст зориулан хэвлэн нийтлэгдсэн бүтээлийг хүртээмжтэй болгох тухай Марракешийн гэрээ”-нд нэгдлээ.

Хятад улс энэ сарын 05-ны өдөр Дэлхийн оюуны өмчийн байгууллагад “Хараагүй, харааны бэрхшээлтэй, эсхүл хэвлэмэл бүтээл унших бэрхшээлтэй хүмүүст зориулан хэвлэн нийтлэгдсэн бүтээлийг хүртээмжтэй болгох тухай Марракешийн гэрээ”-г баталгаажуулахыг хүсэмжилсэн бол гэрээний заалтын дагуу гурван сарын дараа Хятад улсад тус гэрээ албан ёсоор хүчин төгөлдөр болох юм байна. Энэхүү гэрээ нь зохиогчийн эрхийн чиглэлээрх дэлхийн анхны бөгөөд одоогоор байгаа цорын ганц хүний ​​эрхийн гэрээ байж, хэвлэмэл бүтээл унших бэрхшээлтэй хүмүүсийн соёл, боловсролд тэгш хандах эрхийг цаашид илүү сайн хамгаалах болно.

Хэвлэмэл бүтээл унших бэрхшээлтэй хүмүүс зохиогчийн эрхийг эдлэх саад тотгорыг олон улсын хууль тогтоомжийн түвшинд арилгах зорилгоор Дэлхийн оюуны өмчийн байгууллага 2013 оны 06-р сарын 27-ны өдөр Марокко улсын Марракеш хотноо болсон дипломат уулзалтын үеэр энэхүү гэрээг баталсан. Уг гэрээ 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүчин төгөлдөр болсон бөгөөд одоогийн байдлаар 84 гэрээлэгч улстай болоод байна.

Найруулагч: С.Урьхан
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл