solongonews
Сөнид хонио үнэд хүргэсэн гүйлгээ ухаан
2016-09-08 10:36
Сүүлийн өдрүүдэд борлуулалтын арга зам эрэлхийлсэн нэг хэсэг малчид малаа үнэд хүргэж чадсан тухай баяртай мэдээ ар араасаа дуулдсаар. Сөнид зүүн хошууны Мандалт суурингийн Баяннуур багийн малчин Өлзийбаяр зоригтой эрэл хайгуул хийсний эцэст Сөнид хонио бусдаас илүү үнэд хүргэж худалдсан байна.

       Малчин өрх хоорондоо холбоолон аж ахуйн нэгжүүдтэй гэрээ хийж, малаа борлуулж болохыг малчин Өлзийбаяр аль эртнээс анзаарч мэдсэн байлаа. Бидний цэвэр бохирдолгүй хонин мах борлуулах зах зээл маш боломжтой байна гэдэгт бат итгэсэн тэрээр өмнөх хоёр жилд сүлжээ ашиглан Сөнид хонио сурталчилснаар хоёр жил дараалан эр шүдлэн хонио 2180 юаниар гадагш борлуулж амжилттай байна. Өлзийбаяр 2014 онд Хөххотын “Мэнго Ли Яа” махны хязгаарлагдмал хувьцаат компанитай харилцаж, өндөр үнээр Сөнид хонио борлуулах гэрээ хийж, Сөнид хонины борлуулалтын замыг өргөжүүлсэн байна. Гурван жилийн өмнө 2000 хонь борлуулах гэрээ, өнгөрсөн жил 5000 хонь борлуулах гэрээ тус тус байгуулсан бол энэ жилийн 8 дугаар сард 40 мянган Сөнид хурга борлуулах гэрээ хийсэн байна. Өнгөрсөн жил Өлзийбаяр тус компанид өөрийнхөө 100 эр хонио тэгшитгээд 1680 юаниар худалдаж, 500 хургаа нэг бүрийг нь тэгшитгээд 610 юаниар худалдсан. Улмаар хошууныхаа хөлдөөх зориулалтын агуулахад хүргэж худалдсанаас хурга бүрээс 100 юаний орлого олсон гэнэ. Өлзийбаяр:

        - Одоогийн зах зээлд хонины махны борлуулалт сайн бөгөөд хоолны газар, манхы дэлгүүрүүдэд нарийн идээшүүлж боловсруулсан хонины мах өндөр үнэтэй. Манай малчид малаа амьдаар нь хөлдөөх агуулахад хүргэж өгөхөд л үнэ ханш бага байдаг. Ийм учраас бид өөрсдөө холбоолон хоршиж байгаад зах зээлд зоригтой орж, борлуулах зам хайх хэрэгтэй гэж ярьлаа.

  Өлзийбаяр Сөнид хонь маллахын гол болгож буй баян айл. Тэднийхэн өөрийн хувиараа олсон 866 га талбай нутаг бэлчээр, дээр нь бусдаас 66 га талбай нутаг бэлчээр түрээсэлж, 1000 гаруй хонь малладаг. Жил бүр 33 га талбай äàðøèëæ íººöëºõ çîðèóëàëòòàé ургамал тарьдаг. Өлзийбаяр:

        - Манайх жилдээ 50 мянган юаний өртөгтэй газар түрээсэлдэг ч улсаас нутгийн нөхвөр гэж 22 мянган юань өгдөг. Дээр нь би өөрөө 28 мянган юань гаргадаг. Бид жилдээ өвс худалдан авдаггүй болохоор өвснөөс 70 мянган юань арвилчихдаг. Маний өнгөрсөн жилийн малын орлого 470 мянган юаньд хүрсэн гэæ õýëлээ.

        Энэ жил Хөххотын “Мэнго Ли ßа” махны хязгааðëàãäìàë õóâüöààò компани хурга õóäàëäàõàä äýëã¿¿ðèéí үнэ дээр 500 ãðàìì á¿ðò нэг юань илүү нэмж өгөхөөр Өлзийбаяртай õèéñýí гэрээíäýý çààñàí òóë òýä зах çýýëèéí үнэ òîãòâîðòîé áîëâîë 9 дүгээр сарын эхээр хурãàà  худалдахаар òºëºâëºæ байна.

 

 

 

 

 

Зохиогч: Одонтуяа
Найруулагч: Б.АРВИНТАЛ
Эх сурвалж : Шилийнголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл