solongonews
Загвар зохион бүтээгч Жан Жиньюйгийн бизнес эрхэлсэн зам
2021-08-09 10:17
Загвар зохион бүтээгч Жан Жиньюйгийн бизнес эрхэлсэн зам

Залуухан охин Жан Жиньюй зураач, загвар зохион бүтээгч юм. Тэрээр 2020 онд сургуулиа төгсөөд одоо Бээжинд амьдарч байна. Жан Жиньюй загвар зохион бүтээхийн хажуугаар онлайн дэлгүүр ажиллуулдаг бөгөөд дэлгүүрт зарагдаж буй бүх бүтээгдэхүүнийг өөрөө зохион бүтээжээ.

Уран зураг, гар урлал хийх, хувцасны загвар зохион бүтээх, онлайн дэлгүүр ажиллуулах, үйл ажиллагаанд оролцох гэх зэрэг нь түүний ажлын агуулга юм. Жан Жиньюй өөрийн мэргэжлээ дээшлүүлэхийн тулд ном их уншдаг бөгөөд уран зургийн үзэсгэлэнд зочилж, ахмад настнуудтай санал бодлоо солилцдог.

Жан Жиньюй өөрийн бүтээсэн бүтээгдэхүүнүүдээ Хятадын соёлтой уялдуулж, илүү улс орны онцлогтой бүтээгдэхүүн зохион бүтээнэ гэж байлаа.

- Миний зохион бүтээсэн хувцсыг тахихгүй хүмүүс өмсөж, зохион бүтээсэн цүнхийг үүрээд явж байгааг би олж хардаг. Энэ нь миний хувьд хамгийн сайн үнэлэмж юм гэж Жан Жиньюй ярилаа.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл