Германы Холбооны статистикийн албанаас 16-нд гаргасан мэдээллээр 2022 онд Герман, Хятадын хоорондын хоёр талын худалдааны хэмжээ 297.9 тэрбум евро байх бөгөөд Хятад улс долоо дахь жилдээ Германы худалдааны хамгийн чухал түнш болсон байна гэжээ.
Мэдээллээс харахад 2022 онд Германы Хятадаас импортолсон бараа 191.1 тэрбум евро байх бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 33.6 хувь өссөн үзүүлэлт юм. Германы Хятадад экспортолсон бараа 106.8 тэрбум евро байсан нь өнгөрсөн оны мөн үеэс 3.1 хувь өссөн байна.
Сүүлийн хэдэн арван жилийн Германы импортын барааны гарал үүслийн улсын жагсаалтад Хятад улс 1980 онд 35-р байранд орж, 1990 онд 14-р байранд орж, мөн 2015 оноос хойш германы хамгийн их импорттой улс болсон байна.
Түүнчлэн Герман болон АНУ, Герман болон Нидерланд улс өнгөрсөн онд хоёр талын худалдааны нийт хэмжээний жагсаалтын хоёр, гурав дахь байранд жагсаж, нийт дүн 247.8 тэрбум евро, 233.6 тэрбум еврод тус тус хүрсэн байна.
Германы Холбооны статистикийн албанаас 16-нд гарга мэдэгдэлдээ, 2022 онд Германы худалдааны илүүдэл 79.7 тэрбум евро байсан нь 2000 оноос хойших хамгийн доод түвшинд хүрсэн байна. Харин 2021 онд 175.3 тэрбум еврогоор буурсан нь 50 хувиас илүү буурсан үзүүлэлт юм. Энэ нь нэг хэсэг нь эрчим хүчний импортын үнэ огцом өссөнтэй холбоотой юм гэсэн байлаа.
