Ирээдүйд саран дээр амьдрах боломжтой болно
2020-05-09 10:55
Ирээдүйд саран дээр амьдрах боломжтой болно.
Одоогоор НАСА-гийн төлөвлөж байгаа хамгийн том зорилго бол 2024 онд саран дээр анхны эмэгтэй болон дараагийн эрэгтэй нисэгч буулгах “Артемис” хөтөлбөр юм. Үүнтэй холбогдуулан хүмүүс нисгэгчдийн саран дээр амьдрах орчинд анхаарлаа хандуулсан байна. Сүүлийн өдрүүдэд Данийн хоёр дизайнер Sebastian Aristotelis болон Karl-Johan Sørensen “Lunark” нэртэй саран дээр амьдрах боломжтой загварыг бүтээсэн байна.

Хоёр дизайнер “Lunark” загварыг энэ оны сүүлчээр бодит орчинд туршиж үзэхээр төлөвлөж байх бөгөөд туршилтын газраа хатуу ширүүн уур амьсгалтай Гренландын хойд хэсэгт сонгосон байна. Бүх туршилтын хугацаа гурван сар үргэлжлэх болно.
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : chinanews.com
Дэлгэрэнгүй үзэх
