Дөрөвдүгээр сарын эхээр Шинин хотын Хуанжүн дүүргийн Лү Ша-Ер хотын тариалангийн талбайд органик бордоо хураагдана. Фань Тяньдэ нь Хуанжүн дүүргийн Фэншян тариалангийн мэргэжлийн хоршооны дарга бөгөөд тэдний хоршоонд хөдөө аж ахуйн бүх төрлийн техник хэрэгсэл бэлэн болжээ.
Хаврын хагалгааны ажилд газар тариалангийн техник, бордооноос гадна үр шаардлагатай байдаг. Шинин хотын Хуанюань дүүргийн үрийн станцын ажилтан Шюйнин хэлэхдээ:
- Энэ жилийн үрийн нөөц хангалттай, шинэ сорт олон байгаа. Мөн хөдөө аж ахуйн материалын татаастай, тариачдын газар тариалан эрхлэх идэвх байдал ч эрс дээшилсэн. Энэ жил улаан буудай, өндөрлөг газрын арвай, төмс зэргийн үр тарианы үрийг хамгийн их худалдаж авсан. Механикжсан тариалалт хийснээр хаврын хагалгаа, тариалалтын үр ашиг эрс дээшилнэ гэв.
Хөхнуур мужийн зүүн хэсэгт орших Хуаншүйн хөндий нь Чинхай-Төвөдийн өндөрлөгийн газар тариалангийн гол бүс нутгийн нэг, Хөхнуур мужийн хөдөө аж ахуйн томоохон шянь /бүс/ болох Хуанжүн дүүрэг болон Хуанюань шянь нь энд байрладаг. Тал нутгаас ялгаатай нь энд хавар орой ирдэг. Хөхнуур мужийн бүх шатны хөдөө аж ахуй, хөдөө тосгоны хэлтэс тариалангийн талбайн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, хөдөө аж ахуйн механикжуулалтын төвшинг ахиулж, хөдөө аж ахуйн шинжлэх ухаан технологийн дэмжлэгийг эрчимжүүлж байна.

Бордоо үнэгүй тарааснаар тариаланчид мөнгөө хэмнэж, санаа зовохгүй болжээ
Шинин хотын Хуанюань шяний Риюй суурингийн Шя Рүөяо тосгон нь Хуаншүйн хөндийн баруун доор орших Риюй уулын бэлд байрладаг. Дөрөвдүгээр сарын эхээр Шя Рүөяо тосгоны эргэн тойрон дахь уулууд цагаан цасанд дарагдсан хэвээр байв. Тосгоны шинээр хагалсан тариан газраас халуун уур савсан, тосгоны бүрээн дээр "Органик бордоо ирлээ, тосгоны үүдэнд ирж аваарай" хэмээн зарлана. Удалгүй органик бордоо ачсан хэдэн ачааны машин тосгоны үүдэнд аажуухан зогсов. Шя Рүөяо тосгоны намын үүрийн нарийн бичгийн дарга Лю Чикуан:
- Бид өмнө нь химийн бордоо хэрэглэдэг байсан. Тэр нь газрын хөрсөнд сөргөөр нөлөөлдөг. Органик бордоо хэрэглэсний дараа хөрсний чанар сайжирч, үржил шим сайжирч, ургац ч нэмэгдсэн гэжээ.
2022 онд Төв Хорооны 1-р баримт бичигт бүх орон нутагт бага, дунд ургацын талбайн өөрчлөлтийг нэмэгдүүлж, тариалангийн талбайн хөрсний үржил шимийг сайжруулах ёстой гэж тодотгосон. Газар тариалангийн талбайг өндөр стандартын дагуу барьж байгуулах, тариалангийн талбайн чанарыг сайжруулах, химийн бордооны хэмжээг бууруулж, үр ашгийг дээшлүүлэх, органик болон химийн бордоог хослуулан хэрэглэх нь үр дүнтэй арга замуудын нэг юм. Гэсэн хэдий ч арилжааны органик бордоо худалдан авах өндөр өртөг нь тариаланчдад хүндрэл учруулдаг. Хуанюань шяний Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны товчооны Хөдөө аж ахуйн технологийн үйлчилгээний төв бүх талын зохицуулалт хийж, янз бүрийн эх үүсвэрээс хөрөнгө босгож, тус шяний тариаланчдад органик бордоо үнэгүй тарааж, өндөр стандартын тариалангийн талбайн бүтээн байгуулалтыг ахиулахад бүхий л хүчин чармайлт гаргажээ.

Шинин хотын Хуанжүн дүүрэг нь Хөхнуур мужийн зүүн хэсгийн газар тариалангийн бүс нутаг болохын хувьд 2019 оноос хойш химийн бордооны хэрэглээг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх ажлыг иж бүрэн хэрэгжүүлж, химийн бордоог органик бордоогоор орлуулж, хортон шавьж, өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, тариалангийн газар, экологийн орчныг хамгаалах зорилтод хүрч, газар тариалангийн тогтвортой хөгжлийг биелүүлсэн байна. Хуанжүн дүүргийн Фэншян тариалангийн мэргэжлийн хоршооны дарга Фань Тяньдэ:
- Органик бордоо ашигласнаар хөрсний үржил шим сайжирч, хортон шавж аажмаар буурч, хураасан үр тариа нь нэлээд сайхан амттай болсон. Мөн энэ жил өвчинд тэсвэртэй, гэмтэхгүй улаан буудайн шинэ сорт тарьсан, ургац сайн байх болно. Орон нутгийн хөдөө аж ахуйн газраас хоршоонд органик бордоог үнэ төлбөргүй хангаад зогсохгүй үр, бордоо авахад тодорхой хэмжээний татаас олгодог гэв.
Бүрэн механикжуулж, чанар, үр ашгийг дээшлүүлж, хөдөлмөрийг хэмнэнэ
Шинин хотын Хуанжүн дүүргийн Ли Жяшань балгасны Нажя тосгонд, өргөн шош тарих, бордох, хальс бүрэх зэрэг бүрэн чадамжтай машин хүмүүсийн анхаарлыг татаж байлаа. Энэхүү машин нь Бэйдүө хиймэл дагуулын навигаци болон дохионы суурь станцын байршлыг ашиглан тохируулсан параметрийн дагуу автоматаар ажиллаж жолооддог.
Өргөн шош нь Хуанжүн дүүргийн зонхилох тариалангийн нэг байсан. Гэсэн хэдий ч Хуанжүн дүүрэгт улаан буудай, төмс зэрэг гол үр тариаг бүрэн механикжуулж үйлдвэрлэсний дараа, үүр тарианы давуу талтай байсан өргөн шош нь хэсэг хугацаанд "хоцрогдсон" байна. Үрийн тоосонцор жигд бусаас болж өргөн шошны үйлдвэр бүхэл бүтэн механикжсан үйлдвэрлэлийг дэмжихэд техникийн сааталтай тулгарсны улмаас тариалалтын талбай эрс багассан.
Хуанжүн дүүргийн Хөдөө аж ахуйн техникийг сурталчлах станц сүүлийн хоёр жилд Хөхнуур мужийн аж ахуйн нэгжүүдтэй нягт хамтран ажиллаж, хөдөө аж ахуйн машин техникийг судалж, сайжруулж, шинэчилж байна. “Жолоочгүй машин”-ны тариалалт нь хамтын ажиллагааны ололт амжилтуудын нэг юм. Хуанжүн дүүргийн Хөдөө аж ахуйн техникийг сурталчлах станцын орлогч дарга Масэнь тооцооллоо. Урьд нь тариаланчид үр ашиг багатай, өндөр өртөгтэй, гар аргаар үр тариа тарьдаг байсан бол одоо “жолоочгүй машин”-аар тариалалт, бордооны ажлыг нэгэн зэрэг дуусгах болсон ба үр ашиг, газар ашиглалтыг сайжруулж, хүний хүч хэмнэн, тариаланчдын ашиг орлогыг 5 орчим хувиар нэмэгдүүлсэн байна.

Үүгээр ч зогсохгүй Хуанжүн дүүрэг нь өргөн шошны тариаг үргэлжлүүлэх, хураах тал дээр мш их амжилт гаргасан байна. Жолоочгүй машиныг ашиглан хортон шавьжаас урьдчилан сэргийлэх ажлыг гүйцэтгэн, бас өргөн шошны ургац хурааж байна.
-Өмнө нь өргөн шошны хураалт болох бүр тракторын хамт 50 хүн хамт ургац хураалт авдаг байсан бол одоо ганц машин бүгдийг шийддэг болжээ. Бид өргөн шошны үйлдвэрлэлийн бүх үйл явцыг механикжуулах ажлыг сайн хийхээр хичээн ажиллаж байна гэж Масэнь ярина. Тэрээр “Хуанжүн өргөн шош” брэндийг хийхээр маш итгэлтэй байлаа.
Байгууламж барих нь орлогыг нэмэгдүүлэх, тариаланчдын урам зоригийг нэмэгдүүлэхэд тусалдаг
Шинин хотын Хуанюань шяний Шэньжүн суурингийн Шинчуань тосгоны газрын хөрс үржил шимтэй бөгөөд эдийн засгийн орлого нь голчлон тариалалтаас ирдэг.
Хуанюань шяний Жинхэхуа Тариалах мэргэжлийн хоршооны дарга Гүөшян өнгөрсөн нөхцөл байдлын талаар:
- Агуулах хүрэлцээгүйн улмаас Шинчуань тосгоны тариаланчид тухайн өдөр хурааж авсан ургацаа тухайн өдөрт нь зөвхөн хүнсний ногооны худалдагчдад худалддаг байв. Үнэ доор, өөрийн брэндийг хийж чадаагүй байжээ гэлээ.
Төв Хорооны 2022 оны 1-р баримт бичигт хүйтний гинжин логистикийн үйлчилгээний сүлжээг хөдөө орон нутагт өргөжүүлэх, бүх шяньд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг хадгалах хүйтэн гинжин логистикийн байгууламж барих ажлыг ахиулж, хамтын ажиллагааны хамтарсан үйл ажиллагаа, сүлжээний уялдааг дэмжинэ гэж онцлон тэмдэглэв.
Бодлогын давуу талыг ашиглан Жинхэхуа Тариалах мэргэжлийн хоршоо нь Шинчуань тосгонд бүрэн ажиллагаатай 8 агуулах барьж, тариачдын тариалан эрхлэх урам зоригийг эрс дээшлүүлсэн байна.
- Эдгээр 8 агуулахад 1000 тонн бараа хадгалах хүчин чадалтай. Хөргөгчөө асаагаад сар орчмын хугацаанд луувангаа хадгалах боломжтой. Тариаланчид ч зах зээлийн оргил үед таарсан үнийг сонгох боломжтой бөгөөд өөрсдөө зах зээлд худалдаж болно гэж Гүөшян ярив.
Хадгалалтын агуулахад нийт 1.29 сая юанийн хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд хөрөнгийн гуравны нэгийг нь төрөөс татаас авсан. Гүөшян:
- Татаасгүй бол энэ агуулах баригдахгүй. Засгийн газрын сайн бодлогын ачаар баригдсан. Маш их баярлалаа гэлээ.
Шинин хотын Хуанжүн дүүргийн Дүөба балгасны Юйла тосгоны хүлэмжид ороход халуун дулаан бөгөөд жимс ногооны анхилуун үнэр гарч байлаа.

2014 оноос хойш Юйла тосгоны намын үүр нь Юйла тосгоны хувь нийлүүлсэн эдийн засгийн хоршоонд түшиглэн газар тариаланг эрчимтэй хөгжүүлж ирсэн бөгөөд тосгоны оршин суугчид ч энэ хүлэмжид ажилласаар ирсэн. Өнөөдөр Юйла тосгон нь хүлэмж, агрономийн удирдамжийг ашиглан, нэг, хоёрдогч, гуравдагч аж үйлдвэрийг цогцоор нь хөгжүүлж эхэлжээ. Өнгөрсөн өвөл орон нутгийн 8000 гаруй иргэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн хураах ажилд оролцож, хүлэмжийн үйлдвэрлэлийн хэмжээ 60 гаруй мянган юаньд хүрчээ.
- Эхэндээ зарим сорт нь зах зээлд танигдаагүй, сайн үнээр борлуулагдах боломжгүй байсан. Хуанжун дүүргийн Хүнсний ногооны техникийн үйлчилгээний төвийн агрономичид тосгонд удаан хугацаагаар ажиллаж бидэнд зааварчилгаа өгч, хүлэмжийн аж ахуйгаа шинэчлэхэд тусалсан гэж хүлэмж эрхэлж буй Лижюнь ярив.
Хөдөө аж ахуйн сортуудыг тариалах, чанарыг сайжруулах, брэндийг бий болгох, стандартчилсан үйлдвэрлэл нь хөдөөгийн хөгжлийг дэмжих нэг хэрэгсэл юм. Лижюнь хүлэмжид шинээр оруулж ирсэн өлгөөтэй амтат гуануудыг хараад инээмсэглэн ярихдаа:
- Одоо бүгд амрахыг хүсэхгүй байна. Тэд бүгд илүү их мөнгө олохын тулд хүнс ногооны үнийн оргил үеийг ашигладаг. Тавдугаар сард амтат гуа боловсорч гүйцнэ, бид илүү шаргуу ажиллах хэрэгтэй гэлээ.
