Өвөр Монгол хил давсан хээрийн түймрийг амжилттай хаажээ
2021-04-19 15:41
Өвөр Монгол Монгол Улсаас орж ирсэн хээрийн түймрийг амжилттай хаасан байна.
ӨМӨЗО-ы Шилийнгол аймгийн Ой шугуй, бэлчээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах штабын мэдээлснээр Хятад, Монголын хил орчимд 18-ны өдөр гарсан түймрийг хааж унтраах зорилгоор Шилийнгол аймаг эрчимтэй ажиллаж, одоогоор хил даван орж ирсэн түймрийг амжилттай унтраажээ. 04 дүгээр сарын 19-ний өдрийн 07:00 цагийн байдлаар Хятадын тал түймэртэй тэмцэхээр 600 гаруй хүнийг дайчилсан бөгөөд Хятадын хилийн ойролцоох түймрийг хилийн харуулын зам болон галаас тусгаарлах бүсийн хойд хэсэгт хааж зогсоосон байна.
Холбогдох мэдээллийг үндэслэвэл Монголын тал мөн Монгол Улсын нутаг дахь түймрийг бүрэн унтраажээ.
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх
