Энэ сарын 19-ний өдөр 5 өдрийн турш үргэлжлэх 28 дахь “Алтан тахиа” кино наадмаар дотоод, гадаадын 80 киног үзэгчдийн хүртээл болгоно. Мөн хаалтын ёслолын үеэр 32 дахь удаагийн "Алтан тахиа” шагналтныг тодруулна гэж Хятад улсын Киночдын холбооноос зарлав.
Хятад улсын Утга урлагийнхны холбоо, Хятад улсын Киночдын холбоо, Шямэнь хотын Засгийн газраас энэ сарын 19-ний өдөр тус наадмын холбогдох мэдээллийг хүргэхээр хэвлэлийн бага хурал хийсэн юм. 28 дахь удаагийн “Алтан тахиа” кино наадам болон 32 дахь удаагийн "Алтан тахиа” шагналтныг тодруулах арга хэмжээ энэ сарын 19-нөөс 23-ны өдрийг хүртэл Фүжянь мужийн Шямэнь хотод зохион байгуулагдаж, хамгийн шилдэг үйл явдлын кино, хамгийн шилдэг найруулагч, хамгийн шилдэг эрэгтэй, эмэгтэй жүжигчин зэрэг 19 шагналын эздийг тодруулах юм байна.
