Шанхай хотын гаалийн байгууллагын статистик мэдээллээс үзвэл 20-ны байдлаар Хятадын олон улсын импортын 3-р экспо үзэсгэлэнд оролцох 114 цуврал бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлт дуусч, 7.51 сая ам.долларын гаалийн мэдүүлгийн үнэ бүхий бүтээгдэхүүн Үндэсний үзэсгэлэнгийн төв (Шанхай)"-д “ирж" байна.
Эдгээр үзмэрүүд нь том оврын CNC-ийн багаж хэрэгслээс эхлээд гэрийн чимэглэл, гоо сайхан, ариун цэврийн хэрэглэл, дарсны тансаг болор сав суулга гээд, агаараар эсвэл далайгаар импортлохоос үл хамааран бүгд Хятадын Олон улсын импортын экспогийн төлөөлж буй Хятадын асар том зах зээл дэлхийн шилдэг бүтээгдэхүүний сонирхлыг маш ихээр татаж байгааг харуулж байна.
Шанхай хотын Гаалийн байгууллага шинэ уушгины хатгалгааны тахлын үед боомтууд цар тахлыг урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээг бэхжүүлж, улс орны аюулгүй байдлыг тууштай хамгаалах үүднээс гаалийн байгууллагууд Хятадын Олон улсын импортын 3-р экспод тусламжийн баталгааг хангахын тулд нэгдүгээр зэрэглэлийн үйлчилгээ үзүүлсээр байх болно гэж мэдэгджээ.
