solongonews
Ляо Нин мужид “КОВИД-19” цар тахлаар оношлогдсон тохиолдол 6 нэмэгдэв
2020-12-24 11:50
Ляо Нин мужид “КОВИД-19”-ийн цар тахлаар оношлогдсон тохиолдол 6 нэмэгдэв.

Хятадын Ляо Нин мужийн Эрүүл мэндийн зөвлөл 24-ний 07 цаг 50 минутад мэдэгдсэнээр, 12-р сарын 23-ны 15 цагаас 24 цагийг хүртэл тус мужид "КОВИД-19"-ийн цар тахлаар оношлогдсон тохиолдол 6 нэмэгдэв. Эдгээрийн дотор Да Лянь хотод бүртгэгдсэн 3 тохиолдол өвчний шинж тэмдэггүй бөгөөд бүгд энгийн тохиолдол байв. Үүнээс гадна өвчний шинж тэмдэггүй тохиолдол 4 нэмэгдсэн нь Шэнь Ян хотод 1, Да Лянь хотод 3 байгаа ажээ.

12-р сарын 23-ний 24 цагийн байдлаар Ляо Нин мужид оношлогдсон нийт тохиолдол 302 (хилийн чанадаас зөөвөрлөгдөн орж ирсэн 66 тохиолдол) байж, 287 өвчтөн эдгэрэн эмнэлгээс гарч, 2 өвчтөн нас барж, одоо эмнэлэгт 13 өвчтөн эмчлүүлж байна. Өдгөө тус мужид өвчний шинж тэмдэггүй халдвар авсан 23 өвчтөн эмнэлэгт тусгаарлагдан эмчлүүлж байна.

 

 

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл