solongonews
Эрээний халдвар импорт, экспортод нөлөөлөхгүй
2022-06-21 17:41
Эрээний халдвар импорт, экспортод нөлөөлөхгүй

    Сүүлийн үед Хятад, Монголын хамгийн том боомт Эрээн хотод халдвар гарснаар хүмүүс хил хаагдах эсэх, хоёр орны импорт экспортод нөлөөлөх эсэх талаар сонирхож байна. Иймд доорх мэдээллийг толилуулъя.

    Сүүлийн өдрүүдэд Өвөр Монголд халдварын тохиолдол бүртгэгдсээр байна. Тухайлбал 6 сарын 19-ны хоногийн 24 цагийн байдлаар Эрээнд хотод шинээр халдварын тохиолдол илрээгүй, сүүлийн өдрүүдэд халдвар авсан нийт 172 тохиолдол, шинж тэмдэггүй 202 тохиолдол бүртгэгдсэн байна. Одоо халдвар авсан болон шинж тэмдэггүй тохиолдлыг тогтсон эмнэлэгт эмчлүүлж байна.

    Эрээний боомтын захиргааны мэдээллээс үзвэл хотынхон халдвар хамгааллын ажлыг сайтар хийсний зэрэгцээ импорт экспортын урсгал саатаагүй байна. Шинээр цар тахал дэгдсэнээс хойш гаалийнхан 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй авто зам, төмөр замын боомтын шалган өнгөрүүлэх тусгай ажлын хэсэг гаргажээ. Ажлын хэсэг нь гаалиар нэвтрэх ачаа барааг төрөл зүйл, тоо хэмжээгээр нь ялган ангилж, мэдээллийг бүртгэн авч, шалган нэвтрүүлэхэд бэлэн болгосон байна. Эрээний гаалийн авто замын салааны ажилтан Е Шуай:

- Бид халдвар хамгаалалтыг чанд мөрдөж, шалган нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлж хүнсний ногоо, жимс жимсгэнэ, бараа таваарын олон улсын ложистикийн гинжин хэлхээг тасалдуулахгүйг хичээж байна гэж хэллээ.

    Өвөр Монголын хилийн шалган өнгөрүүлэх ерөнхий газрын Эрээн дэх салбарын харуулын ангийн дэд дарга Оргил:

- Эрээн боомт бол Хятад Монголын төмөр зам, авто замын хамгийн том боомт юм. Мөн Хятад-Европын галт тэрэгний чухал боомт. Төмөр замын халдвар хамгаалалтын тухайд зайнаас шалгах өнгөрүүлэх загвар ашиглаж, бараан таваарын бүртгэлийг хүлээж авах, хүлээлгэн өгөх ажлыг цахимаар хийснээр цаг хэмнэхийн зэрэгцээ халдвараас үр ашигтай хамгаалж байна. Хятад Европын галт тэргэнд анх удаа Дрон нисгэн шалгах ажлын үр дүнг дээшлүүлсэн. Эрээний авто замын боомт хүнсний бүтээгдэхүүний ногоон гарц, халдвар хамгааллын эд барааны тусгай гарц нээж эм, эмнэлгийн халдвар хамгааллын бараа, хөдөө аж ахуй, эрчим хүч, иргэдийн хэрэглээний гол нэрийн бүтээгдэхүүнийг шуурхай шалгаж нэвтрүүлж байна гэж хэлэв.

    Монгол улсын Гадаад харилцааны яамны Хилийн хэлтсийн дарга Д.Болд сэтгүүлчид ярилцлага өгөхдөө:

- Энэ 06 дугаар сарын 02-ны өдрөөс хил гааль дээр тодорхой хязгаарлалт тогтоосон. Боомтыг хэвийн ажиллуулахын тулд ГХЯ-наас албан бичиг, хүсэлт хүргүүллээ. Эхний ээлжинд зогсоод байсан нарийн ногоотой чингэлэгийг 11-ний өдөр оруулаад байна. Одоогийн байдлаар 15 чингэлэг нарийн ногоо татан авлаа. Цаашид боомт хэвийн ажиллаж эхэлнэ гэж тооцоолж байна. Мөн Тяньжинд 7000 гаруй чингэлэг саатаад байгаа юм. Эхний ээлжинд өдөрт гурван цуваа галт тэргээр буюу 150-160 чингэлэг оруулж байна. Энэ татан авалтыг нэмэгдүүлэх талаар "Улаанбаатар төмөр зам" болон ГХЯ-наас хүсэлт өгсөн. Мөн тэг цэгийн терминал дээр байгаа хоосон чингэлэг солилцох тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Цаашид томоохон терминал дээр бөөгнөрсөн хоосон чингэлгийг солилцох ажлыг эрчимжүүлнэ гэж илэрхийллээ.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл