solongonews
Токиогийн паралимпид оролцох төлөөлөгчдийн баг Токиог зорилоо
2021-08-19 11:29
08-р сарын 19-ний өглөөний 07 цаг 30 минутад 2020 оны Токиогийн паралимпид оролцох Хятадын 190 шахам хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийн баг Хятадын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн олимпын спортын хяналт удирдлагын төвөөс хөдлөн нийслэлийн олон улсын нисэх онгоцны буудалд очиж, түрээсэлсэн нисэх онгоцоор Японы Токио хотыг зорив.

Эхний багийн тамирчид унадаг дагуй, усанд сэлэлт, хараагүй хүмүүст зориулсан модон бөөрөнцөг, хөнгөн атлетикийн тэмцээнүүдэд оролцох юм.

Хөтөлбөрийн дагуу дараагийн ээлжийн тамирчид 08-р сарын 20-нд Токиод очно. Эдгээр 120 шахам тамирчид хүндийн өргөлт, ширээний теннис, тэргэнцэртэй сагсан бөмбөг, тэргэнцэртэй туялзуур сэлэм, сэлүүрт завины тэмцээнд оролцоно. Байт харваа, бокс, хараагүй хүмүүсийн хөл бөмбөг, жүдо, волейбол, триалтон, тэргэнцэртэй теннис зэрэг тэмцээнд оролцох 105 тамирчин 08-р сарын 22-нд Токиод очно. Сүүлчийн ээлжийн тамирчид 08-р сарын 26-нд Токиог зорих бөгөөд эдгээр 50 шахам тамирчид агаарын теннис, сэлүүрт завь, буудлага, таеквондогийн төрөлд оролцох юм.

Эх сурвалжид мэдээлснээр энэ удаагийн Токиогийн паралимпын тэмцээнд Хятад улсаас 437 хүний бүрэлдэхүүнтэй баг төлөөлөгчид оролцох бөгөөд үүнд 251 тамирчин, дасгалжуулагч, ажилтан болон тэмцээний туслагчид нийт 186 хүн байна. Хятадын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгэмлэгийн дарга Жан Хайди төлөөлөгчдийн багийг даргалж, зөвлөлийн дарга Жөү Чанкүй гүйцэтгэх даргаар ажиллаж, зөвлөлийн дэд дарга Ван Мэймэй төлөөлөгчдийн багийн дэд даргаар ажиллаж байна. Тэд төлөөлөгчдийн багийнхаа хамт Токио орж, энэ удаагийн паралимпийн цуглаантай танилцан, Хятадын хөгжлийн бэрхшээлтэй тамирчдыг хөгжөөн дэмжих болно.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл