
Наршилтаас сэргийлэх
· Бага насны хүүхдийг автомашинд орхихгүй байх
· Нарны малгай заавал өмсөх, нарны шил, шүхэр хэрэглэх
· Цэвэр ус, хар цай, хярам ойр ойрхон уух
· Цайвар өнгөтэй, сул чөлөөтэй хувцас өмсөх
· Хурц наранд удаан явахаас зайлсхийх
· Хүүхдийг гадаа удаан тоглуулахгүй байх
· Хүйтэн ус, шүршүүрт орох
Наршсан үед илрэх анхны шинж тэмдэг
· Толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих
· Бие суларч ядрах
· Зvрх дэлсэх, судасны цохилтын тоо олшрох, амьсгал давхцах
· Царай цонхийж, арьс хүйтэн, чийглэг болох
· Их хэмжээгээр хөлс гарах, халууцах, хүүхэд уцаарлаж уурлах,
Наршилтын үед үзүүлэх анхны тусламж
· Эмнэлэгт яаралтай хандах
· Сэрүүхэн газарт шилжүүлэн хэвтүүлэх (сүүдэр, сэрүүн өрөө)
· Нойтон алчуур толгойд нь тавих
· Хувцсыг тайлж суга, цавь, шанаа, дагз, тахим зэрэг том судастай газар хүйтэн жин тавьж, ойр ойрхон солих
· Бүлээн шингэн уулгах
