solongonews
Найрагчийн ертөнц
2017-07-19 18:44
Найрагчийн ертөнц

  Нүүдлийн тоос мөр дарж нүгэл хийдэггүй

Нээрээ холдохын цагт мөр өөртөө нүүдэл

Нэхээд гүйцэхгүй хүсэл үхэл шиг тарчилдаг

Нөгмөсөн буцах цусны мөрөөдөл нулимс шиг зовдог

 

Мөрөө харахад найрагчийн ертөнц харагдана

Мөрөө харахад тоосгүй ертөнц харагдана

Мөрөө харахад мөргүй ертөнц харагдана

Мөрөө харахад нүүлгүй ертөнц харагдана

 

 

Үнэн, үнэнээ танидаггүй

Үнэн, үнэн шиг үнэгүй

Үнэн, үнэндээ худлаас хямдхан

Үнэн, үнэндээ худлаас ойрхон

 

Өвлөөс тасрах хавар

Хавраас сугарах зун

 Зунаас ойчих намар

Намраас унах өвөл

Найрагчийн ертөнцөд

Нэг л нэрттэй байдаг

Үнэний улирал гэдэг

 

Үнэний улиралд

Худлын жимс боловсруулаад

Нэрэнд дуртай “Найрагч”

Түүхээд ирэхийг нь хараад

 

Найрагчийн ертөнц

Нүдээ аниж үүдээ хаав

 Нүгэл тарьсан “найрагч”

Нүгэлгүй ертөнцийг голов

 

Найрагчийн ертөнц

 Хоосны ертөнц

Хоёр нүдэнд харагддаггүй ертөнц

Нарны гэрэлд уягддаггүй ертөнц

 

Найрагчийн ертөнц

Тансагийн ертөнц

Тархины дундуурт багтдаггүй ертөнц

Нийгмийн сүүдэрт булагддаггүй ертөнц

Зохиогч: Л.Амжилт
Найруулагч: .
Эх сурвалж : .
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл