Тус үзэсгэлэнг Зүүн Үзэмчин хошууны Соёл спорт радио кино телевиз аялал жуулчлалын товчоо, Үзэмчин музей хамтран зохион байгуулжээ.
Өрнөлт, Соёлт гэх ах дүү хоёрын найман жил цуглуулсан 13 дугаар зууны үеийн 130 гаруй түүхэн сурвалж зургаар гол агуулга болгож, Монголын эзэнт гүрэн, Юань улс болон Чингис хаан хийгээд түүний залгамжлагчдын хаан сууринд байгаа үеийн нийгмийн ахуй амьдрал, улс төр, эдийн засаг, цэрэг дайн, шашин шүтлэг, зан үйл зэргийг тусгасан түүхэн үнэнийг өгүүлсэн тус үзэсгэлэнг ирж сонирхсон 3000 гаруй үзэгчдэд гүн гүнзгий сэтгэгдэл үлдээж чадсан байна.
Өрнөлт: Улсын зэрэглэлийн гар урлалын уламжлагч багш, орны зэрэглэлийн гар урлалын багш, орны зэрэглэлийн биет бус соёлын өвийн өвлөн уламжлагч, орны зэрэглэлийн “Үндэс урлалын музей"-г үүсгэн байгуулагч, одоогоор Шулуун хөх хошууны аялал жуулчлалын хөгжлийн төвд ажиллаж байна.
Соёлт: Соёлын дурсгалт зүйлийг цуглуулагч




