Хятадын “Бүс ба зам” санаачилгын хамтын бүтээн байгуулалтыг дэвшүүлсэн 8 жил гаруйн хугацаанд олон чухал төсөл хэрэгжиж, ард иргэдийн амьжиргаа сайжирч байна.

Африк тивийн анхны орчин үеийн бөхийн цэнгэлдэх хүрээлэн болох Сенегалын Атлетик Бөхийн цэнгэлдэх хүрээлэнд нэгэн зэрэг 20,000 үзэгч хүлээн авах хүчин чадалтай болж, Сенегалын үндэсний бөхийн барилдаан шинэ дэвжээтэй боллоо.

Хятад-Беларусийн аж үйлдвэрийн парк нь Беларусийн нийслэл Минск хотын захад байрладаг бөгөөд нийт 1.26 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар 90 компани гэрээ байгуулжээ.

Босни Герцеговина Штейнари дулааны цахилгаан станц нь 300 мегаваттын суурилагдсан хүчин чадалтай бөгөөд үр ашигтай ажиллаж, байгаль орчныг хамгаалах стандартыг хангаж, хотын орлогыг нэмэгдүүлж, ажлын байр бий болгож, жижиг хотын ирээдүйг дахин бичиж байна.

Египетийн шинэ нийслэлийн бизнесийн төв дүүргийн төсөл нь Каир хотоос зүүн тийш 50 километрийн зайд оршдог“. Африкийн хамгийн өндөр барилга” болох 385.8 метр өндөр цамхгийн төслөөр ногоон, ухаалаг, байгаль орчинд ээлтэй Египет болж, үнэхээр дэлхийн зэрэглэлийн төв бизнесийн дүүрэг болох болно.

Пакистаны Гвадар боомт Хятад, Пакистаны эдийн засгийн коридор байгуулах төсөл Ядуу загас агнуурын жижиг тосгон бүс нутгийн ложистикийн төв болон хувирч, орон нутгийн худалдаа, хөрөнгө оруулалтын орчныг ихээхэн сайжруулсан байна.

Ази-Жибути төмөр зам Африкийн анхны цахилгаанжуулсан улс дамнасан төмөр зам нь Этиоп, Жибути хоёрын хооронд эдийн засгийн коридор үүсгэж, 2021 онд ашиглалтын орлого 86 сая ам.доллароос давжээ.

Кени улсын Гарисса хотод байрлах 50 МВт-ын хүчин чадалтай фотоволтайк цахилгаан станц Зүүн Африкийн хамгийн том фотоволтайк цахилгаан станц байж, жилд дунджаар 76 сая кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэдэг бөгөөд 70,000 өрх, 380,000 хүний цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангаж, ногоон болон нүүрстөрөгч багатай технологи, үзэл баримтлалыг оруулсан юм.

Хятад, Мальдивын найрамдлын гүүр Энэтхэгийн далай дахь Гаду хоолойгоор дамждаг бөгөөд энэхүү Мальдив дахь анхны гүүр нь Мальдивын нийслэл Мале арал болон нисэх онгоцны буудлын арлыг холбосноор орон нутгийн нийгэм, эдийн засгийн амьдралыг өөрчилсөн юм.

Шри-Ланкийн Коломбо боомт хотын далай дээрх 269 га газар дээр далайгаас босгогдох ирээдүйн хотхон нь 80 мянга гаруй ажлын байрыг бий болгож, 15 тэрбум гаруй долларын хөрөнгө оруулалт татах болно.

Хятад-Лаосын төмөр зам хойд талаараа Хятадын Кунмин хотоос эхэлж, өмнө зүгт Лаосын Вьентьян хот руу явж, уг шугамын дагуу 110 мянган хүн ажлын байртай болж, Лаосын шинэхэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн Хятад руу хамгийн хурдацтай тээвэрлэгдэж, тээвэрлэлтийн түвшинг дээшлүүлж, Ази-Номхон далайн бүс нутаг дахь холболт ахиулж байна.
Өнгөрсөн 8 жилийн хугацаанд "Бүс ба зам" санаачилга нь үзэл баримтлалаасаа практикт өөрчлөгдөж, хүн төрөлхтний хамтын ирээдүйтэй хамтын нийгэмлэгийг байгуулах хамтын ажиллагааны зам болсон юм.
