solongonews
Нийтийн номын сангуудын лицензтэй уншигчдын бодит тоо 103 саяас давжээ
2022-11-22 14:58
Хятадын Нийтийн номын сангуудын лицензтэй уншигчдын бодит тоо 103 саяас давжээ.

- Чанша хотын номын сан нь орчин сайтай, сайн үйлчилгээтэй, олон үйл ажиллагаа явуулдаг. Би Аав ээжтэйгээ бараг л амралтын өдрүүдээр ирдэг гэж өглөөний 09:00 цагт 9 настай Пан И-И эцэг эхийнхээ хамт амралтын өдрүүдийг зугаатай өнгөрүүлэхээр номын санд ирсэн байв.

- Өнөөдрийн байдлаар өдөрт дунджаар 5000 гаруй хүн номын санд орж байна. Өнгөрсөн жил номын санд орж ирсэн уншигчдын тоо 1.5 саяд хүрч, 2.55 сая ном зээлж, буцаан авсан байна. Өнөөг хүртэл Чанша хотын номын сангийн лицензтэй уншигчдын тоо 695 мянгад хүрсэн нь 10 жилийн дотор 11 дахин өссөн үзүүлэлт юм гэж Хүнань мужийн Чанша хотын номын сангийн дарга Ван Зиян танилцууллаа.

Чанша номын сангийн энэхүү байдал нь Хятадын нийтийн номын сангуудын сүүлийн 10 жилд эрчимтэй хөгжиж буйн үлгэр жишээ юм.

- 2021 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нийтийн номын сангуудад лицензтэй уншигчдын бодит тоо 103 саяас давжээ. 2012 онд энэхүү тоон үзүүлэлт 24 сая 845 мянган хүн байсан.10 жилийн дотор нийтийн номын сангуудад лицензтэй уншигчдын тоо 315 хувиас дээш нэмэгдсэн байна. Мэдээллийн өсөлтийн цаана нийтийн номын сангуудын хамрах хүрээ, сэтгэл татам байдал, үйлчилгээний үр өгөөж тасралтгүй өргөжин тэлж, олон нийтийн соёлын ажил, үндэсний уншлагын үйл ажиллагаа эрчимжиж байгааг харуулж байна гэж Соёл, аялал жуулчлалын яамны Нийтийн үйлчилгээний хэлтсийн холбогдох хүн танилцуулсан билээ.

- Номын сангийн салбарын хөгжил цэцэглэлтийг дэмжиж номын сангийн хөгжлийг ахиулжээ

- Гэрийн номын санг хөгжүүлснээр номинуудаас болж хүмүүс дотно найзууд болдог. Энэ нь үнэхээр гайхалтай, дурсамжтай юм гэж ном уншихаар дамжуулан олон "номын найзууд"-ын тухай ярихдаа Гуандүн мужийн Фөшань хотын иргэн Лүө Чянь сэтгэл маш өндөр байдаг.

Фөшань хотод 1300 гаруй "номын санч"-тай. Тэд өөрсдийн "номын сан"-г эрхлэн, нийтийн номын сан, номын сангийн цуглуулгын эх сурвалжуудыг ашиглан гэртээ ном унших, хуваалцах үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг.

2015 онд ХКН-ын Төв хорооны ерөнхий алба, Төрийн зөвлөл “Орчин үеийн олон нийтийн соёл үйлчилгээний тогтолцоог байгуулах ажлыг эрчимжүүлэх талаар санал”-ыг нийтэлж,нийгмийн хүчний оролцоог дэмжсэн байна. Төрийн албаны тухай "Олон нийтийн соёлын үйлчилгээг нийгмийн хүчнээс худалдан авах ажиллагааг эрчимжүүлэх тухай санал"-ыг нийтэлж, олон түвшин, олон талт нийтийн соёл үйлчилгээний хангамжийн тогтолцоог шат дараатай барьж байгуулахыг онцлов.

- Бид төрийн бодлогын дагуу "Хөршийн номын сан'' болон "Хялбар ном" унших үйлчилгээг шинэлгээр нэвтрүүллээ. Ингэснээр нийтийн соёлын үйлчилгээг эдэлдэг хүмүүс нь үйлчилгээ үзүүлэгч, бүтээгчид болжээ гэж Фөшань хотын номын сангийн захирал Хуан Байчуань танилцуулав.

Өнгөрсөн 10 жилд “Нийтийн соёл урлагийн үйлчилгээний баталгааны тухай хууль” хэрэгжиж, ард түмний соёлын үндсэн эрх, ном, сонин унших сонирхлыг хууль зүйн хамгаалалтаар хангаж ирсэн. “Нийтийн номын сангийн тухай хууль”-д нийтийн номын сангуудын барилга байгууламж барих, үйл ажиллагааны арга барил, үйлчилгээний хангалт, менежментийн тогтолцоо, хамгаалалтын механизмын талаар тодорхой заалтуудыг тусгасан юм.

Соёл, аялал жуулчлалын яамны Нийтийн үйлчилгээний хэлтсийн холбогдох хүн:

- Нийтийн номын сангийн барилга, менежмент, үйлчилгээ нь ард иргэдийн өсөн нэмэгдэж буй оюун санааны болон соёлын хэрэгцээг тасралтгүй хангаж, номын сангийн салбарын эрч хүчтэй хөгжлийг дэмжихэд чиглэсэн цуврал хууль, дүрэм, журмууд болно гэсэн байна.

- Барилга байгууламжийн систем тасралтгүй сайжирч, өндөр чанартай номын сангийн нөөц нь анхан шатны иргэдэд үйлчилгээ үзүүлэх боломжтой болсон байна

- Хол явах хэрэггүйгээр даруй ном зээлж чадах болсон гэж Хүбэй мужийн Үхань хотын иргэн Ван Ваньрүн хэлсэн байлаа.

Үхань хотод 80 гаруй авто замын номын сангийн үйлчилгээний цэг, 147 бие даасан үйлчилгээний номын сан, хот, дүүрэг, гудамж, нийтийн 100 гаруй нийтийн номын сангууд зээлж буцаах үйлчилгээг нэвтрүүлсэн байна. Уншигчид ном зээлэх, буцаахад их цаг, хүч зарцуулах шаардлагагүй болсноор тав тухтай ном зээлж буцаах үйл явц нь уншигчдыг улам бүр татдаг болжээ.

Үхань хотын номын сангийн захирал Ли Жиншя:

- Үхань хотын Төв номын сан нь “ерөнхий салбарын номын сангийн систем"-ийн 4 түвшний номын сангийн үйлчилгээний сүлжээ байгуулж, номуудыг иргэдийн өдөр тутмын амьдралд нэгтгэсэн байна гэжээ.

2021 оны жилийн эцсийн байдлаар Хятадад нийт 3215 нийтийн номын сан, 40 мянга гаруй хотын (гудамж) соёлын төв, 570,000 гаруй тосгоны түвшний цогц соёл үйлчилгээний төвүүд, 580 мянга гаруй хөдөө орон нутгийн номын өргөөтэй болж, иргэдэд үнэ төлбөргүй нээлттэй үйлчилгээ үзүүлдэг болсон ажээ. Өндөр чанартай ном унших үйлчилгээг иргэдийн түвшинд хүргэхийн тулд бүх орон нутаг дүүргийн түвшний номын сангуудын ерөнхий номын сангийн системийг барьж байгуулахыг дэмжиж, нийгэм, тосгоны номын санг өөрчлөн шинэчилж номын чанарыг илүү элбэг, чанартай болгосон байна. Энэ оны 6 дугаар сарын байдлаар 2642 шянь (хот, дүүргүүд) салбар номын сангийн ерөнхий номын сангийн тогтолцоод нэгдэн орсон байна.

- Үйлчилгээний түвшин өдөр ирэх тусам дээшилж ,олон түмний соёлын хэрэгцээг хангахад чиглүүлж байна

- Чимэглэлийн дизайн нь гоёмсог бөгөөд ухаалаг үйлчилгээ үзүүлдэг. Номтой бол соёлын амьдрал амттай хэмээн Шаньдүн мужийн Рыжао хотын иргэн Ли Вэйхань "Хотын номын өрөө”-ний тухай ингэж үзсэн байжээ.

Одоогийн байдлаар "Хотын номын өрөө", "Соёлын өртөө" зэрэг 18 мянга гаруй нийтийн соёлын шинэ орон зай баригдаж, хүмүүсийг илүү хувийн хэвшлийн соёлын үйлчилгээг үзүүлж байна.

Үүний зэрэгцээ нийтийн номын сангууд "Та ном унш, би мөнгө төлье" үйлчилгээг өргөн хүрээнд хэрэгжүүлж, шинэ ном худалдан авах асуудлыг уншигчид шийддэг бөгөөд энэ нь номын сангийн нэр хүнд, сэтгэл ханамжийг ихээхэн дээшлүүлсэн билээ. Чиндао, Чэндү болон бусад газрууд соёлын супермаркет барьж, хүмүүсийн олон янзын хэрэгцээг хангахын тулд хувийн болон "захиалгад суурилсан" үйлчилгээг үзүүлдэг болсон.Бээжин, Тяньжин болон бусад газрууд соёлын онцгой бүтээгдэхүүн, түүний дотор номуудыг багцлахын тулд "соёлын ашиг тусын карт" гаргасан байна. Ингэснээр олон түмэн бие даан сонгох боломжтой болсон байна.

- Онлайн үйлчилгээ байнга ашиглагдаж,ном унших нь цаг хугацаа, орон зайн хязгаарлалтгүй болж байна

Жэжян мужийн Нинбө хотын номын сангийн “Гэртээ сууж байгаад гар утсаараа ном зээлэх” шинэ үйлчилгээ "Тянь-И ном уншъя" үйлчилгээ нь хотын иргэн Хуа Шишиний анхаарлыг татсан байна. Нинбө хоиын иргэд ном зээлэх үйлчилгээг гар утастай хялбар эдлэх боломжтой болжээ.

Тодруулбал, одоогийн байдлаар улсын хэмжээнд хотын бүх түвшний номын сан, дүүргийн түвшний номын сангуудын 99 хувь нь 300 мянган цахим ном, 7700 гаруй тогтмол хэвлэл, 200,000 хөгжмийн аудио гэх мэт 145TB цахим хомын нөөцөөр уншигчдад хангах боломжтой болжээ. Энэ үндсэн дээр олон орон нутгууд дижитал үйлчилгээний загваруудыг шинэчилсээр байна. Мөн дижитал номын сангууд, онлайн ном зээлэх, онлайнаар ном унших болон бусад үйл ажиллагаанууд нь олон нийтийг, ялангуяа залуу уншигчдад илүү хүлээн зөвшөөрөгдсөн байна.

-Уншигчдын хурдацтай өсөлт нь нийтийн номын сангийн үйлчилгээг хүлээн зөвшөөрдгийг харуулж байна. Дараагийн алхамд бид бүх иргэдэд ном уншихыг дэмжихийн тулд өндөр чанартай хөгжлийн сэдвийг баримталж, олон нийтэд илүү чанартай, үр дүнтэй, шударга, илүү тогтвортой, аюулгүй олон нийтийн соёлын үйлчилгээг үзүүлэхийг эрмэлзэж байна гэж Хятадын Соёл, аялал жуулчлалын яамны Нийтийн үйлчилгээний хэлтсийн холбогдох ажилтан танилцууллаа.

Зохиогч: ЖЭН ХАЙ-ӨҮ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : chinanews.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл