solongonews
Жан Лижюнь ба түүний массажны дэлгүүр
2019-05-16 10:30
Жан Лижюнь ба түүний массажны дэлгүүр

    Хятадын Хэбэй мужийн Зүньхуа хотын хөдөө орон нутагт амьдардаг Жан Лижюнь төрөлхийн харааны асуудалтай. 20 настай байхдаа баруун нүдээ алдсан аж. Тэрээр тэр цагаас эхлэн бариа заслын мэргэжил сурч эхэлсэн ба массажны газруудаар ажиллаж байгаад 2011 онд гэргийтэйгээ хамт өөрийн гэсэн массажны газар ажиллуулжээ. Мэргэжлийн бариа хийж сурсан учраас маш олон хүмүүст таалагдаж дэлгүүр нь аажмаар орон нутагтаа алдартай болсон байна. Жан Лижюнь нийгэм, олон нийтийн шаардлагад хандуулан массажны мэргэжлээ дээшлүүлэн дэлгүүрээ хөгжүүлсээр. Тэрээр мөн 10 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг массажны дэлгүүртээ ажиллуулж тэдний амьдрал сэтгэлд дэм болж байна.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа аенетлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл