solongonews
Бээжингийн Их Сургуулийн “Бүс ба зам” хүрээлэн албан ёсоор байгуулагдав
2018-04-21 20:00
Бээжингийн Их Сургуулийн “Бүс ба зам” хүрээлэн 04-р сарын 20-нд албан ёсоор байгуулагджээ.

Тун удахгүй “Бүс ба зам” дагуух 100 гаруй улс орноос оюутан сурагч элсүүлэх бөгөөд ирэх 2-3 жилийн хугацаанд жил бүр 400-500 оюутан сурагчийг эдийн засгийн менежмент, үндэсний хөгжлийн шилдэг манлайлал зэрэг чиглэлээр бэлтгэж, “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтыг эрч хүчээр сэлбэх болно. 

Бээжингийн Их Сургуулийн “Гуан Хуа” менежментийн дээд сургуулийн захирал Лю Чё: Ирээдүйд Бээжингийн Их Сургууль эрдэм шинжилгээний хүчин чадавхаа “Бүс ба зам”-тай нягт холбож, эдийн засгийн менежмент, бусад салбарыг уялдуулан нэгтгэсэн судалгааны онол гаргаж, судалгааны ололт амжилтаа “Бүс ба зам”-ын хөгжлийн практикт ашиглан, оюутан сурагчдад Хятадын нийгэм, соёл зэргийг гүнзгий ойлгуулах замаар олон улсын солилцоо, хамтын ажиллагааны дээд зиндааны индэр байгуулах болно гэжээ. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл