solongonews
Хятадад 111 тохиолдол бүртгэгдэв
2021-08-11 09:51
Хятадад 111 тохиолдол бүртгэгдэв.

Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны мэдээлснээр 08-р сарын 10-ны өдрийн 00:00 цаг хүртэлх байдлаар Хятадын 31 муж өөртөө засах орон, шууд харья хот болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын шинээр нэмэгдсэн коронавирусний тохиолдол 111 босон байна гэж нийтэлсэн байна. Үүнд гадаадаас тээвэрлэгдэн орж ирсэн тохиолдол 28( Үүнд Жэжян мужид 12, Юүньнань мужид 5, Шанхай хотод 4, Сычуань мужид 3, Гуандүн мужид 2, Тяньжинь хотод 1, Шаньдүн мужид 1 тохиолдол бүртгэгджээ). Улсын дотоодод нийт 83 өвчний тохиолдол бүртгэгджээ. (Үүнд Жянсү мужид 54, Хүбэй мужид 14, Хэнань мужид 7, Хүнань мужид 5, Юүньнань мужид 2, Бээжин хотод 1 өвчний тохиолдол бүртгэгджээ.) Нас барсан тохиолдол нэмэгдээгүй, сэжигтэй тохиолдол байхгүй.

08-р сарын 10-ны өдрийн 00:00 цаг хүртэл 31 муж өөртөө засах орон шууд харьяа хот болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын одоогийн байгаа тохиолдол 1789 (биеийн байдал хүнд байгаа өвчтөн 60 хүн бүртгэгджээ) байна. Нийт 87655 өвчтөн эдгэрч, 4636 өвчтөн нас барж, оношлогдсон тохиолдол 94080 болж, сэжигтэй тохиолдол 1 байна. Нийт ойр хавьталтай 1135904 хүнд анагаахын ажиглалт хийж, эмнэлгийн ажиглалтад байгаа нягт хавьталтай хүн 50808 байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : chinanews.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл