
Ерөнхий сайд Ли Кэчян:
- Энэ жил Хятад, Грекийн хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож, хоёр орны харилцаа хөгжлийн нааштай хандлагаа хадгалсаар байна. Эрхэм ноён Грекийн Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа Хятад улстай харилцаагаа хөгжүүлэхийг чухалчилж, хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааг урагшлуулснаар Хятад, Грекийн Пириус боомтын төсөл зэрэг нь “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтын чухал төслүүд болсон байна. Грек улстай улс төрийн харилцан итгэлцлээ гүнзгийрүүлж, гол чухал салбаруудын хамтын ажиллагааг өргөжүүлэн иргэдийн ойлголцол, найрамдлыг бэхжүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэж хэллээ.
Грекийн Ерөнхий сайд Антони Самарас:
- Хятад улстай найрсаг харилцаагаа хөгжүүлэх нь Грекийн нийгмийн олон салбарын нийтлэг ойлголт юм. Хоёр тал олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаагаа тасралтгүй тэлж, улам илүү харилцан ашигтай байж, хамтдаа ашиг хүртэхийг хүсэж байна гэсэн байна.
