solongonews
“Хөгжилд хөтөлсөн 70 жил” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын баг Шулуун Хөх нутгаар
2017-06-12 22:31
“Хөгжилд хөтөлсөн 70 жил” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын баг Шулуун Хөх нутгаар сурвалжиллаа.

“Хөгжилд хөтөлсөн 70 жил” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын багийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн сурвалжилгаар Шулуун Хөх хошуунд буулаа. Тус өдөр хамтарсан сурвалжилгын баг Юань гүрний дээд нийслэлийн буурь, Юань гүрний дээд нийслэлийн буурийн музей, Хятад улсын монгол хэлний төв аялгын үзэсгэлэнгийн газар, Хятад улсын монгол хэлний төв аялгын жишээч суурин газрын хөшөө, Хошуу овооны тахилга зэрэгтэй танилцсан байна.

Доор Юань гүрний дээд нийслэлийн буурь болон Хятад улсын монгол хэлний төв аялгын үзэсгэлэнгийн газрыг гол болгон танилцуулъя.

Юаний дээд нийслэлийг Хубилай хаан 1256 онд байгуулсан байна. Юаний дээд нийслэл нь Юань гүрэн 1264 онд байгуулагдсан Юань Дайду хотын дараагийн нэгэн улс төр, цэрэг арми, эдийн засаг болон соёлын төв болжээ. 1358 онд Юаний дээд нийслэл тариачдын бослогод эвдэгдсэн бөгөөд одоо зөвхөн хотын буурь үлдээд байгаа аж.

Юаний дээд нийслэл нь дэлхий дээрх тал нутгийн нүүдэлчин үндэстний цөөнхийн бүтээн байгуулсан хэдэн хотын нэг нь болно. 2012 онд Юаний дээд нийслэлийн буурь ЮНЕСКО-гийн “Дэлхийн өвийн жагсаалт”-д бүртгүүлсэн байна.

Монгол хэлний суурь аялгууг тогтоож, төв аялгууг дэлгэрүүлэн, монгол хэлний дүрэм бол монгол үндэстний шинжлэх ухаан соёлын цар хүрээг дээшлүүлэхэд холбогдох чухал асуудал болно.

БНХАУ-ын монгол хэлний төв аялгууг 1979 оны 9 дүгээр сард Шиньжяны Уйгарын Өөртөө Засах Орны Өрөмч хотноо болсон найман муж, ӨЗО-ны монгол хэл бичгийн тухай ажлын хуралдаанаар баталж, ӨМӨЗО-ны Засгийн газраас зөвшөөрсөн байна. Энэхүү төв аялгыг Шулуун Хөх хошууны авиагаар төлөөлүүлсэн ажээ.

Өвөр Монгол монгол хэлний төв аялгууг дэлгэрүүлэх ажлыг сайтар хийхийн тулд 2001 онд ӨМӨЗО-ны Үндэстний хэрэг эрхлэх зөвлөл, Радио кино телевиз товчоо, Боловсролын газар, Соёлын газар хамтран Өвөр Монголын хэмжээнд “Монгол хэлний төв аялгын түвшин тогтоох хөтөлбөр”-ийг хэвлүүлсэн байна.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл