solongonews
Цэнгэлбаяр: - Нутаг бэлчээрийн байгаль орчныг хамгаалах, бүтээн байгуулах нөхөн олговор, шагналын бодлогыг зүй зохистой хэрэгжүүлбэл зохино
2020-01-14 16:51
Цэнгэлбаяр: - Нутаг бэлчээрийн байгаль орчныг хамгаалах, бүтээн байгуулах нөхөн олговор, шагналын бодлогыг зүй зохистой хэрэгжүүлбэл зохино.

Шилийнгол аймгаар жишээлбэл 2011 оноос одоог болтол хоёр ээлжийн нутаг бэлчээрийн байгаль орчныг хамгаалах, бүтээн байгуулах нөхөн олговор, шагналын бодлогыг хэрэгжүүлэн нутаг бэлчээрийн экологийг нөхөн сэргээжээ. Үүгээр ч барахгүй мал бэлчээрийн тэнцвэрт байдлыг батлах орон нутагт Бээжин, Тяньжинь хотын салхи элсний эх үүсвэрийг сааруулах хоёрдугаар ээлжийн төслийн нутаг бэлчээрийн бүтээн байгуулалтын төсөл, тариалангийн машин техник худалдан авахад нөхөн олговор олгох зэрэг бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж, мал аж ахуйн суурь төхөөрөмжийн бүтээн байгуулалтыг хийж, малчдын орлогыг нэмэгдүүллээ гэж Цэнгэлбаяр төлөөлөгч ярив.

“Хоёрдугаар ээлжийн нутаг бэлчээрийн байгаль орчныг хамгаалах, бүтээн байгуулах нөхөн олговор, шагналын бодлогыг хэрэгжүүлэхээр дамжин нэлээд сайн үр дүнд хүрсэн боловч олон олон асуудал оршиж байна. Шилийнгол аймгийн хэмжээнд бодлогыг хэрэгжүүлэх үйл явцад зохих асуудал тулгарч өмнө хэсгийн хошуу шяний малчид мал маллах өөрийн өртөг өндөр байдгаас малчдын орлогын өсөлтөд нөлөөлөн, байгаль орчныг хамгаалах, мал бэлчээрийн тэнцвэрийг баталгаажуулах талд зохих хэмжээнд саад учруулж байна. Иймээс нутаг бэлчээрийн байгаль орчныг хамгаалах, бүтээн байгуулах нөхөн олговор, шагналын бодлогыг зүй зохистой үргэлжлүүлэн сайтар хэрэгжүүлж, байгаль орчныг илүү сайн хамгаалбал зохино” хэмээн Цэнгэлбаяр төлөөлөгч саналаа хэллээ.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : http://www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл