Орон нутгийн цагаар 2022 оны 08-р сарын 05-ны өдөр Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И Пномпеньд болсон АСЕАН-ы бүс нутгийн форумын 29 дэх удаагийн Гадаад хэргийн сайд нарын хуралд оролцов.
Ван И хэлэхдээ "Одоогийн байдлаар зуун жид тохиолдоогүй өөрчлөлт, цар тахал давхцаж, хүйтэн дайны үеийн сэтгэхүй сэргэж, даяарчлалд саад учирч, гинжин хэлхээ холбоо тасарч, хүнсний болон эрчим хүчний аюулгүй байдлын асуудал улам бүр нэмэгдэж байна. Гэсэн хэдий ч бүс нутгийн орнуудын энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах, хамтын аюулгүй байдлыг ахиулах хүлээлт өөрчлөгдөөгүй, эдийн засгийн сэргэлтийг түргэтгэж, тогтвортой хөгжилд хүрэх хүсэл эрмэлзэл өөрчлөгдөөгүй, хүндрэл бэрхшээлийг хамтдаа даван туулах эв нэгдэл, хамтын ажиллагааны үзэл санаа өөрчлөгдөөгүй байна".
Мөн "Өнөөгийн нөхцөлд бүс нутгийн орнууд АСЕАН төвтэй хамтын ажиллагааны платформыг улам хүчирхэгжүүлж, Ази Номхон далайн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжлийг хамтдаа хамгаалах ёстой" гэжээ.
Нэг. Бид НҮБ-ын дүрэм, олон улсын хууль тогтоомжийг чин сэтгэлээсээ даган мөрдөх ёстой. Нэг улс юм уу хэсэг бүлэг улсуудын "дэг журам" гэгчийг бусдад тулгаж, бусад улсыг сонгохыг шахахын оронд бид олон улсын тогтолцоог НҮБ-тай хамтран хамгаалж, олон улсын эрх зүйд суурилсан олон улсын дэг журмыг сахих ёстой.
Хоёр. Бүх талын эрх ашгийг бодолцох ёстой. Бие биедээ тусалж, дэлхийн нийтийн сайн сайхныг илүү ихээр хангаж, ашиг сонирхлынхоо төлөө бусад улс орны хөгжлийн эрэлт хэрэгцээг хүндэтгэж, өөрсдийн хөгжлийг хэрэгжүүлэхдээ бүс нутагтаа нийтлэг ахиц дэвшил гаргахыг дэмжинэ. Хориг арга хэмжээ, дарангуйллыг бид хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд нэн ч ганц талт үзлийг урагшлуулж байгаа зарим томоохон гүрнүүдийн хууль бус үйлдлийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлье.
Гурав. Нийтлэг аюулгүй байдлыг дэмжих явдал юм. Бусад улс орны аюулгүй байдлын хууль ёсны асуудалд анхаарал хандуулж, хүндэтгэж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамтдаа хамгаалж, бодит аюулгүй байдалд хүрнэ. Бүх талууд дэлхийн аюулгүй байдлын санаачилгад оролцож, нийтлэг, иж бүрэн, хамтын ажиллагаатай, тогтвортой аюулгүй байдлын үзэл баримтлалыг хэрэгжүүлж, санал зөрөлдөөн, маргааныг яриа хэлэлцээ, зөвшилцлийн замаар шийдвэрлэхийг тууштай баримталж байна" гэжээ.
