solongonews
”Чанчүнь санаачилга”-ыг гаргалаа
2021-09-23 15:37
”Чанчүнь санаачилга”-ыг гаргалаа.

Гирин мужийн Чанчун хотод 22-нд болсон Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны дугуй ширээний хоёрдугаар уулзалтаас "Чанчүнь санаачилга"  гаргаж, Зүүн хойд Азийн орон нутгийн засаг захиргаанд зах зээлийн нөөц эх баялгийг холбож, Зүүн хойд Азийн тэнгисийн эдийн засгийн хамтын ажиллагааны тойргийг хамтран байгуулахыг уриалав.

Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны 2-р дугуй ширээний уулзалт нь Хятад, Зүүн хойд Азийн 13 дахь удаагийн экспогийн чухал үйл ажиллагааны нэг юм. Уг уулзалтад Хятад, Япон, Өмнөд Солонгос, Орос, Монгол, Хойд Солонгос зэрэг Зүүн хойд Азийн зургаан орны төлөөлөгчид оролцов. Зүүн хойд Азийн бүс нутгийн орон нутгийн захиргааны хамтын ажиллагааг бэхжүүлэх мөн эдийн засаг, худалдааны солилцоог бэхжүүлэх замаар бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг ахиулах асуудлыг гүнзгий авч хэлэлцсэн байна.

"Чанчүнь санаачилга"-д дэвшүүлэхдээ бүх орон нутаг үр ашигтай, тохиромжтой бүс нутгийн дэд бүтцийн холболтын сүлжээг бий болгож, суваг "тоног төхөөрөмж" байгууламжийн бүтээн байгуулалтыг хамтдаа ахиулаж, саад бэрхшээлийг хамтдаа шийдвэрлэж, бүс нутгийн тэнгис, агаарын тээвэр болон зам тээврийн сүлжээний нягтралыг үргэлжлүүлэн нэмэгдүүлэхийг санал болгож, одоо байгаа олон төрлийн логистикийн сүлжээний хэвийн, тогтвортой, үр ашигтай ажиллагаанд тус дэмжлэг үзүүлж, Зүүн хойд Азийн бүс нутгийн тэнгисийн эдийн засгийн хамтын ажиллагааны тойргийн дэд бүтцийг хооронд нь холбох таатай нөхцөлийг бүрдүүлэх болно гэжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл