solongonews
ХААНЫ ОРДОН НЬ ХОТЫН ГАДНА БАЙСАН НЬ ИХ СОНИРХОЛТОЙ САНАГДЛАА
2017-07-28 15:39
Монгол Улсад ирсэнийхээ 14 дэх хоног дээрээ бид ангиараа Өвөрхангай аймагт байрлах Хархорум хотын хуучин буурыг үзэв. Монгол хүн болсны хувьд мөн монгол оюутны хувьд Монгол хаант улсын хуучин нийслэл болсон Хархорумыг очих үзэх ёстой юм.

Долоон цагийн аяллаар бид Өвөрхангай аймгийн Хархорин суманд хүрээд Эрдэнэ зуу музейг үзэж сонирхов. Эрдэнэ зуу хийд нь Монгол Улс дахь хамгийн эртний Бурханы шашны хийд юм. Тус хийд нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвийн ойролцоо, эртний хот Хархорумын туурийн хажууд байрладаг. Энэ хийд Дэлхийн өвд бүртгэгдсэн Орхоны хөндийн соёлын дурсгалд багтдаг.

Одоогоос бараг 400 гаруй жилийн өмнө бүтээгдсэн ханын зураг миний анхаарлыг их татлаа. Олон жил өнгөрч, их хэлмэгдүүлэлтийн үеийг туулж өнгөрөөсөн гэхэд зураг дүрс нь тод томруулан үлдсэн байна.

Музейд хуучин Хархорум хотыг үзүүлсэн загварыг тайлбарлагч бидэнд маш сайхан танилцууллаа. Хархорум хот нь гурван хэсгээс бүрджээ. Гэхдээ хааны ордон нь хотын гадна байсан нь их сонирхолтой санагдлаа. Мөн энэ хотод хүн шашинаа чөлөөтэй шүтэж  болдог байсан гэдгээрээ онцлог юм. Тайлбарлагчийн хэлснээр энэ бол дэлхийн хамгийн анхны, шашинаа чөлөөтэй шүтэж болдог хот байжээ.  

Биеэрээ эдгээр түүхэн үлдэгдлийг тойрон үзэх нь хичээлийн дэвтрээс сурснаас нэн их ололттой байдаг.

Зохиогч: Ж.Шонхор
Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл