solongonews
Санаж явбал бүтнэ
2016-07-20 16:41
”Тулга малчин айл” жуулчны баазыг ажиллуулж, жуулчдад таашаагдаж байна.

    Шулуунхөвөөт Цагаан хошууны Мянгат суурингийн Нарт багийн малчин Төмөрбагана 33 га нутаг бэлчээртэй тул мал олон маллаж чадахгүйн улмаас Монгол Улсад очиж зам тээврийн компанид арваад жил ажиллажээ.

  “Арвыг хамруулах" төслийг хэрэгжүүлснээс хойш хөдөө орон нутагт маш их өөрчлөлт гарч, амьдралын нөхцөл боломж сайжирсан. Түүний төрсөн нутаг Нарт багт 24 цагийн цахилгаан нэвтрэн, шугамын ус хэрэглэж, хот суурингийн хооронд хар зам дурайж,  TV-ээр тавин хэдэн суваг сонирхох болж, айл өрх бүр сайхан орон сууц, хашаа саравчтай болон шинэ хөдөөгийн өнгө төрхтэй боллоо. Уг багаар Хөххот—Хайлаар,  Гү Юань—Мандалтын хоёр том авто зам өнгөрдөг. Төмөрбагана энэхүү давуу талаа түшиглэн нутагтаа буцан ирж, өөрийн 4 өрөө байшингийнхаа хажууд 3 монгол гэр босгож, хорхог, тулга цай, айраг зэрэг цэвэр байгалийн гаралтай үндэстний онцлогтой монгол хоолоор гол болгосон "Тулга малчин айл"  жуулчны баазыг ажиллуулж, жуулчдад таашаагдаж явна.


 

Зохиогч: Нийтлэлийг Чи Лин
Найруулагч: Арвинтал
Эх сурвалж : Шилийнголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл