Эхний улиралд Ганцмод хилийн боомтын гадаад арилжаа худалдааны өртөг 5.42 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 38.5 хувиар нэмэгдэв. Үүнд, импортын өртөг 4.95 тэрбум юаньд хүрч, 49.7 хувиар нэмэгдсэн; экспортын өртөг 470 сая юаньд хүрч, 22.7 хувиар буурсан байна.
Ганцмод хилийн боомт нь Хятад улсын нэгдүгээр төрлийн эх газрын хилийн боомт, гадаадад экспортлох бараа бүтээгдэхүүн нь голдуу уул уурхайн салбарт хэрэглэх барилгын суурь төхөөрөмж, материал зэрэг болно. Энэ жилээс эхлэн улсын дотоодын нүүрс зэрэг бэлэн бараа таваарын үнэ үргэлжлэн нэмэгдэж, үйлдвэрлэх аж үйлдвэр сэргэн хөгжиж, гадаадаас импортлох эрэлт хэрэгцээ шаардлага ихэслээ.
Монгол Улсын аж ахуй нөхөн сэргэж, Хятад, Монгол хоёр тал ашигтай бодлогын нөхцөл байдал доор хилийн боомтын гадаад арилжааг ихээр дайчилсан байна.
Одоогийн байдлаар 242 улсын замын Ганцмод боомтоос Линхэ хүрэх нэгдүгээр зэрэглэлийн засмал зам нэгэнт бүх шугамаараа тэрэг унаа нэвтэрч, хилийн боомтын “Долоо импортолж долоо экспортлох” засмал замын бүтээн байгуулалт эрчимтэй явагдаж байна. Хоёр талын аж ахуй, арилжаа худалдааны солилцоо, хамтын ажиллагаа өдөр ирэх тусам өргөжин тэлсээр байна.
