- Сүүлийн 3 жилийн турш Хятад улс ”Нэг бүс нэг зам” дагуух орнуудад 50 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулсан гэж хэллээ.
Хэ Лифэн:
- "Нэг бүс нэг зам" санаачлага дэлхийн 100 гаруй улс орон, олон улсын байгууллагын идэвхтэй дэмжлэг авч, зам дагуух орнуудтай Засгийн газар хоорондын 50 шахам хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулан олон улсын байгууллага зэрэг салбар хоорондын хамтын ажиллагааны 70 гаруй хэлэлцээр байгуулсан байна. Хамтдаа зөвшилцсөний дүнд Индонезийн Жакарта-Бандүн төмөр зам, Унгар-Сербийн төмөр зам, Хятад-Лаос хоорондын төмөр зам зэрэг бэлэг тэмдгийн чанартай хамтын ажиллагааны төслийг хамтран байгуулсан. Түүнээс гадна, зарим гарам, бусад дэд бүтцийн тоног төхөөрөмжийг хамтдаа байгуулсан байна гэж хэлэв. Тэрээр:
- Энэ оны 5-р сард Бээжинд "Нэг бүс нэг зам"-ын олон улсын дээд хэмжээний чуулга уулзалт зохион байгуулж, нээлт, дугуй ширээний хурал, дээд хэмжээний хурал зэргийг хийнэ гэж танилцууллаа.
