solongonews
“Өвдсөн хүмүүст туслах” төрийн бодлогыг түгээнэ
2019-01-27 16:22
Засгийн газын ажлын тайланд ядуурлаас гаргах тухай дурдсан байна.

    Энэ агуулга нь АТИХ-ийн гишүүн Сүньминий саналтай нийцэж, түүний энэ удаагийн “Хоёр чуулган”-д дэвшүүлэх санал нь “Өвдсөн хүмүүст туслах" төрийн бодлогыг илүү олон малчид, тариачдад түгээх явдал аж.

Сүньмин:

  -Бүх Өвөр Монголын хэмжээнд “Өвдсөн хүмүүст туслах" төрийн бодлогыг түгээж, өвдөж зовж байгаа хүмүүст тусалж дэмжье. Энэ нь өвчний улмаас амьдрал нь доройтож, ядуурч байгаа хүмүүст хандсан хамгийн тохиромжтой арга.

Сүньмин бол АТИХ-ийн гишүүн, Өвөр Монголын Хянган аймгийн Түчуань шяний Люхү суурингийн Хэфэн тосгоны намын дарга юм. Тэрээр Түчуань шяньд “Өвдсөн хүмүүст туслах" төрийн бодлого хэрэгжүүлснээр нэлээд айл өрхийг сэтгэлийн зовлонгоос гаргаж, өвдөж зовсны улмаас амьдрал нь муудаж ядуурах байдлаас урьдчилан сэргийлж чаджээ. Тэрээр Сүньмин “Өвдсөн хүмүүст туслах" төрийн бодлогоо бүх Өвөр Монгол орны хэмжээнд түгээж, илүү олон малчид, тариачдад эдлүүлэх зорилготой байгаа юм.

Өвөр Монгол орон ядуурлаас гаргахыг дэмжиж, чухал асуудал болгосноор эм эмнэлгийн даатгалын нөхөн олголтыг нэмэгдүүлж, даатгалын нөхөн төлбөрийн зам шугамыг хялбарчлан, ядуу хүнд амьдралтай хүмүүст ашиг хүртээсэн байна. Энэ нь өвдөж зовсны улмаас амьдрал нь муудаж ядуурах асуудлаас урьдчилан сэргийлдэг.

Сүньмин:

- Маш олон айл өрх өвчин зовлонд ороогдсоноос болж мөнгө төгрөг их хэрэглэдэг. Тэрчлэн нэг айл өрхийн тулгуур болж хөдөлмөрлөж байсан хүн өвдөж зовсноос нэг айл ядуурч хоосордог. Энэ байдалд хандуулан Түнчуань шянь “Өвдөж зовсон хүмүүст туслах" төрийн бодлогоо гаргаж, энгийн эм эмнэлгийн даатгал болон их өвчний эм эмнэлгийн даатгалын нөхөн олговроор харгалзан малчид, тариачид өөрөө гаргах мөнгийг 50 мянган юаниас давуулахгүй. Түүнчлэн эмнэлгийн зардлын дарамтыг багасгаж, нөхцөл байдалд нийцсэн нэн олон малчид, тариачид туслалцаа авах боломжтой.  

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : www.nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл