БНХАУ НҮБ дахь хууль ёсны статусаа сэргээсний 50 жилийн ойн семинар 09-р сарын 08-нд болж, Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И Бээжинд цахимаар уг семинарт оролцож үг хэллээ.
Тэрээр "1971 онд болсон НҮБ-ын 26-р сонгуулийн ерөнхий ассамблейн чуулганаар дийлэнхийн саналаар 2758 тоот тогтоолыг баталж, НҮБ дахь БНХАУ-ын хууль ёсны бүх эрхийг сэргээсэн юм. 50 жилийн турш Хятад улс өөрийн үйл ажиллагаагаараа НҮБ-ын дүрмийн зорилт, зарчмыг мөрдөж, дэлхийн энх тайвны чухал бүтээн байгуулагч, олон улсын хөгжилд хамгийн том үүрэг гүйцэтгэгч, олон улсын дэглэмийг тууштай сахин хамгаалагч болж ирсэн" гэв.
Ван И "Өдгөө даян дэлхий түүхэн хөгжлийн шинэ дөрвөн замын уулзварт зогсож, олон улсын хамтын нийгэмлэг аль ч үеэс илүү хамтран сорилтуудыг зохицуулж, хамтын хөгжлийг биелүүлэх шаардлагатай болоод байна. Улс орнууд эрхбиш нийтлэг ойлголтоо нэмэгдүүлж, хүчээ хамтатгах хэрэгтэй. Үүний тулд:
Нэг. Олон талт үзэл, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах хэрэгтэй.
Хоёр. Цар тахлын эсрэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, амь нас, эрүүл мэндийн сэргийлэлт хамгаалалтын халхавч хэрмийг хамтаар байгуулах хэрэгтэй.
Гурав. Хөгжлийг тэргүүлэх байранд тавьж, дэлхийн нийтлэг хөгжлийг ахиулах хэрэгтэй.
Дөрөв. Нээлттэй, багтаамжтай байж, дэлхийн нээлттэй эдийн засгийг хөгжүүлэх ёстой.
Тав. Цаг уурын өөрчлөлтийг зохицуулах засаглалаа боловсронгуй болгож, цэвэр цэмцгэр дэлхий ертөнцийг байгуулах хэрэгтэй.
Зургаа. Солилцоо, харилцан туршлага солилцохоо нэмэгдүүлж, хүн төрөлхтний соёлын дэвшлийг ахиулах хэрэгтэй" гэжээ.
Ван И хэлсэн үгэндээ "Олон улсын үйл хэргийг зохицуулахад НҮБ гол цөмийн үүрэг гүйцэтгэхийг Хятад улс тууштай хамгаалах бөгөөд түүхэн хөгжлийн зөв чиглэлийг барьж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтыг тасралтгүй урагшлуулж, дэлхийн улс түмэнтэй хамтаар хүн төрөлхтний энх тайван, хөгжлийн аугаа үйлсэд хүчин сэлбэж ажиллах болно" гэжээ.
