Уильям Каррол:
- Ойрын жилүүдэд Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд удааширч эхэлсэн нь эдийн засгийн хурдаа тасралтгүй нэмэгдүүлэх, чанартай хөгжлийг эрчимжүүлэхэд хугацаа гаргаж буй явдал юм. Эдийн засгийн аль нэг салбарыг үл хайхрах нь эдийн засаг бүхэл цогцын хувьд хохирол амсах болно гэдгийг түүхэн сургамжаас мэдэж болно. Тиймээс Хятадын эдийн засгийг тогтвортой хөгжүүлэхэд бүх салбарыг харгалзаж үзэх ёстой гэсэн байна.
Хятад улс тодорхой зорилт тавин ажиллаж байна. Тухайлбал, гол гол эрсдэлээс урьдчилан сэргийлэх, шийдвэрлэх, ялангуяа санхүүгийн эрсдэл, ядуурлыг бууруулах, бохирдлоос урьдчилан сэргийлэх гэх зэрэг. Хятадын эдгээр салбар дахь амжилт бусад улс оронд туршлага болно хэмээн Каррол онцоллоо.
