solongonews
Хүн байгалийн жам ёсонд дасан зохицох ганцхан сонголттой
2021-06-04 20:08
Хүн байгалийн жам ёсонд дасан зохицох ганцхан сонголттой

06-р сарын 05-д “Дэлхийн байгаль орчны өдөр” тохиож байгаа юм. Энэ өдрөөр БНХАУ “Эх дэлхийгээ хайрлаж, хүн байгалийн зохицлыг эрхэмлэе” сэдвийн хүрээнд тэмдэглэлт арга хэмжээ зохион байгуулж, биологийн олон янз байдлыг хамгаалах үзэл ухамсрыг дээшлүүлэн, байгалиа хайрлах үзэл баримтлалыг бэхжүүлж, хүн байгалийн зохицлоор сайн сайхан амьдралыг цогцоолохын төлөө хичээхийг олон нийтдээ хандан уриалсан байна.

Оршин амьдарч буй энэхүү бөмбөрцөг маань та бидэнд оршин амьдрах, өөрчлөгдөн хөгжихөд шаардах бүх нөхцөлийг бүрдүүлэн өгч байдаг юм. Цэвэр агаар, ус, үржил, шимт хөрс, олон төрлийн тэжээл хүнс зэрэг бүх юмны эх үүсвэр нь байгаль дэлхий гэх “саалийн үнээ” байдаг бөгөөд цаг уурын өөрчлөлтөд “чадлаараа зохицож”, хүлэмжийн хийг шингээж, хур тунадасны давтамж хэмжээг тогтворжуулахад эрүүл байгаль орлож болшгүй чухал үүрэг гүйцэтгэгдэг.

Байгаль дэлхийтэйгээ харьцах бол хүн төрөлхтний нийгмийн хамгийн үндсэн харилцаа болно. Экологи, хүрээлэн буй орчин бол хүн төрөлхтний оршин амьдрах, хөгжиж хувьсах үндэс бөгөөд түүний өөрчлөлт нь соёл иргэншилд шууд нөлөөлдөг. Тийм учраас Экологи бол амьжиргаатай шууд холбоотой нийгмийн чухал асуудал байж, түүнийг хамгаалж сайжруулахыг улс орнууд ,иргэд, олон нийтдээ хандан уриалж шаардсаар байгаа юм. “Бид ард түмнийхээ хүссэнийг биелүүлж, тэднийгээ сайн сайхан байгаль орчинд аз жаргалтай амьдруулахаар зүтгэх болно” гэж БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэлж, экологийг маш чухалчлан үзэж, хүн байгалийн зохицлыг улс орны хөгжлийн үндсэн үзэл баримтлалын төвшинд гаргасан юм.

Өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлснээс нааш Хятад улсын эдийн засаг хурдан хөгжиж, асар том амжилт олсон юм. Гэвч энэ явцад байгаль орчинд учруулсан хохирол ч их байсан. Зарим газар нутаг “эдийн засгийн байгуулалтаар гол болгох” гэсэн үзэл баримтлалыг дэндүү нэг талыг барьсан үзэл болгож, бүр зарим нь “урьдаар бохирдуулж, дараа нь засах”, “экологийн орчныг хохироож эдийн засгийн өсөлтийг биелүүлэх” хөгжлийн буруу үзэл баримтлал хэрэгжүүлсэн байдаг. “Ийм хөгжлийн үзэл баримтлал, хэлбэр загвар маш хортой, эцсийн эцэст олз нь гарзанд хүрэхгүй” гэж Ши Жиньпин анхааруулж, “инновац, зохицол, экологи, нээлттэй, хүртээмжтэй” хөгжлийн үзэл баримтлалын дагуу шинжлэх ухаанчаар хөгжихийг уриалсан юм.

Хятад улс ойжуулалт, эрчим хүч хэмнэх зэрэг аргаар үйлдвэрлэл амьдралын явцад бий болсон нүүрстөрөгчийн давхар ислийг шингээн багасгахыг хичээж, нүүрстөрөгчийн төвийг сахих үзэл баримтлалыг хэрэгжүүлж байна. Ялангуяа 21-р зуунд орсноор Хятад улсын ойжуулалтын талбай хурдан нэмэгдэж, дэлхийн нийт ойжуулалтын талбайн 25 хувийг эзлэн, Орос, Америк, Австрали зэрэг орны ойжуулалтын талбайгаас их болсон байна. Өдөр тутмын амьдралдаа ч хүмүүс унадаг дугуй, нийтийн автобусаар зорчих нь олширч, амьдралын арга хэлбэрээ өөрчилж байгаа юм. Хүмүүс өөрийн хийж чадах бүхнээрээ хүн байгалийн зохицолд ашигтай байхад хүчээ нэмэрлэж, нүүрстөрөгчийн төвийг сахих үйл ажиллагаанд хувь нэмэр оруулсаар байна.

Хүн төрөлхтнийг өлгийдөн өсгөж, бүр хөгжүүлж буй эх дэлхийтэйгээ зөв харьцаж, түүнийгээ аль ч үеэс илүү дээдлэн нандигнах хэрэгтэй гэдгийг хүн бүр ухамсарлах цаг болсон. Тэгээд ч та бидний өмнө “байгаль дэлхийн жам ёсонд дасан зохицох” гэх ганцхан сонголттойг мартуузай.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл