solongonews
Зүүн Хатавч боомтын хамтын ажиллагаaны хөгжлийн форум боллоо
2016-01-16 21:00
“Ази Европыг нэвтрүүлэн, хамтын хөгжлийг биелүүлнэ” гол сэдвийн дор боллоо.

Зүүн Хатавч боомтын хамтын ажиллагааны хөгжлийн форум 1 дүгээр сарын 16-ны өдөр Зүүн Үзэмчин хошуунд боллоо. Энэхүү арга хэмжээг ӨМӨЗО-ны Худалдааны яам, Умардад нээлттэй байх алба, Хятад улсын Олон улсын арилжааг дэмжих нийгэмлэгийн ӨМӨЗО-ны зөвлөл, Лионин мужийн Жинь Жэү хотын Засгийн газар, Шилийнгол аймгийн Засгийн газар хамтран зохион байгуулсан байна.

Энэ удаагийн форум нь “Ази Европыг нэвтрүүлэн, хамтын хөгжлийг биелүүлнэ” гол сэдвийн дор болж, хоёр улсын төлөөлөгчид илтгэл тавив.

Шилийнгол аймгийн дарга Фү Ваньхүй уг форумын үеэр хэлсэн үгэндээ: - Шилийнгол аймаг олон талын зүтгэл гаргаж Хятад, Монгол хоёр улсын боомт, гарц, “Нэг бүс нэг зам”, “Талын зам” санаачилгад хувь нэмэр оруулж байгаа юм гэлээ.

Гурван өдөр үргэлжлэх уг форумаар Зүүн Хатавч боомтын хамтын ажиллагааны хөгжлийн санамж бичиг болон Зүүн Хатавч Олон улсын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах бөгөөд Монгол Улстай хүмүүнлэг, боомтын эдийн засаг, соёл аялал жуулчлал, сургалт, эрүүл мэнд зэрэг талд өргөн хэмжээний хамтын ажиллагаа зохион байгуулах гэрээ хийх юм байна.

Зохиогч: С.Саранчимэг
Найруулагч: Б.Туяа
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл