solongonews
Боловсон хүчний форум боллоо
2014-12-29 21:37
Өндөр ур чадвартай боловсон хүчний форум 29-нд Бээжин хотод болжээ. Дундадын КН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн бөгөөд Төрийн зөвлөлийн шадар сайд Ма Кай форум оролцож үг хэлжээ.

        Макай КН-ын Төв хороо, Төрийн зөвлөлийн нэрийн өмнөөс 12 дахь удаагийн "БНДАУ-ын ур чадвар шагнал"-ын эзэд болон "Үндэсний техникийн мэргэжилтэн" нарт баяр хүргэжээ. Мөн тэрбээр өндөр ур чадвартай боловсон хүчин нь ажиллах хүчний гол тулгуур, шилдэг төлөөлөгч бөгөөд социалист орчин үеийн ажил мэргэжлийн гол бүтээн байгуулагч, үйлдвэрлэлийн өөрчлөлт дэвшлийн гол дэмжигч, хөгжлийн стратегийн шинийг эрэлхийлэх гол мэргэжилтнүүд, техникийн ур чадвар гол өвлөгч, эдийн засаг, нийгмийн хөгжлийг ахиулахад маш чухал үүрэг гүйцэтгэж байна. Бид шинэ нөхцөл байдалд хандан, орчин үеийн мэдлэг мэргэжил өндөр, шинийг эрэлхийлэх хүчин чадалтай багийг бүрэлдүүлэх шаардлагатай. Засгийн газар нь эдийн засгийн хөгжлийн болон хөдөлмөр хүчний шаардлагын тойронд, өндөр бур чадвартай боловсон хүчний бүтцийн механизм болон бодлого зохицуулалтын орчныг бий болгохоор чармайх хэрэгтэй гэжээ.

 

Найруулагч: М.Банди
Эх сурвалж : www.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл