solongonews
”Тусламж үзүүлэхэд бид бэлэн” уриан дор авто клубүүд нэгдлээ
2016-11-18 16:45
Ойрын өдрүүдэд цаг агаар таагүйгээс болж хот руу орж ирж байгаа жолооч нар цасанд боогдож, хөдөлгүүр нь унтарч зарим нэгэн хүмүүст осгох аюул нүүрлээд байсан юм.

Автомашины  хэд хэдэн клубын залуус сайн дураараа нэгдэн цасанд боогдсон иргэдэд тусалцгааж байна.

"Mongolian ZVW30 Club" клубын гишүүд "Бид цаснаас гаргаж чадахгүй ч аарц, хоол аваачиж өгөхөд бид бэлэн байна" гэсэн байна.

Үүнд:

  • "Mongolian Pajero Club", холбоо барих утас: 9918-0608
  • "Isuzu Club Mongolia", холбоо барих утас: 99541170
  • "Patrol Y60 Mongolia", холбоо барих утас: 86660010
  • X-Trail Club Mongolia, холбоо барих утас: 8880-2972
  • "Mongolian ZVW30 Club", холбоо барих утас: 9717-1188
  • "LX 470 Club", холбоо барих утас: 9910-4653 гэх мэт маш олон авто клубүүд нэг уриан дор нэгдэн ард иргэдэд туслаж байна. 

Авто клубын гишүүдэд баярлалаа.

Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл