solongonews
Ван И Европын таван оронд айлчилна
2020-08-25 10:07
Ван И Европын таван оронд айлчилна

   Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 08-р сарын 21-ний өдөр болсон ээлжит хэвлэлийн бага хуралд:

- Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И 08-р сарын 25-наас 09-р сарын 01-ний өдрүүдэд Итали, Нидерланд, Норвеги, Франц, Герман зэрэг улсын урилгаар албан ёсны айлчлал хийх болно. Хятад улс энэхүү айлчлалаар Хятад, Европын улс төр, эдийн засаг, худалдааны чухал хөтөлбөрүүдийг идэвхтэй сайжруулж, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжилд илүү их хувь нэмэр оруулахыг хүсэн хүлээж байгаа гэж мэдэгдлээ.

Жао Лижянь:

- Ван И-гийн энэ удаагийн Европ дахь аялал нь шинэ төрлийн коронавирусийн цар тахал намжсаны дараа Хятадын Гадаад хэргийн сайдын хийж буй анхны айлчлал байх болно. Холбогдох улс орнууд халуун дотноор хүлээн авч байгаа нь Хятад, Европын харилцааны хөгжилд чухал ач холбогдол өгч буйг бүрэн харуулж байна гэж хэллээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл