БНХАУ-ын XIV удаагийн Өвлийн улирлын спортын наадмын сахиус болох монгол төрхтэй хүүхэлдэй нь монгол үндэстний хүүхдийн дүр төрхөөр үлгэр загвар болгож, овжин хөөрхөн хүү, охин хоёр хүүхэлдэйгээр Өвөр Монголын үндэстний өвөрмөц соёлын элементийг тодруулан, энх тайван, хүсэл эрмэлзлийг бэлгэдсэн байна.

“Анд” хүү, “Сайнуу” охины нэр нь “Анд найз”, “Сайн байна уу” хэмээх монгол үгийг шууд ашиглан, Өвөр Монголын бүх үндэстэн ястны ард түмний чин сэтгэлийн урилга, мэндчилгээг дамжуулж, мөн Өвлийн спортын наадамд оролцох тамирчдад өндөр амжилт хүссэн төдийгүй эрүүл энх, нөхөрлөлийн үзэл баримтлалыг тодруулан, Өвөр Монголын ард түмний найрсаг зан чанарыг илэрхийлсэн байна.
Монгол хүүхэлдэйн хувцасны хэв маяг, өнгөний тохируулга нь монгол хувцасны соёлын онцлог шинж чанарыг тусгасан бөгөөд хувцасны хээ хуар нь ч монголын уламжлалт бэлгэ дэмбэрэлтэй хээ угалзыг ашигласан. “Анд” нэртэй хүү нь хөвөн дотортой торгон дээл, гоёмсог дугуй малгай, арьсан гутал өмссөн нь Өвөр Монголын баруун бүс нутгийн монголчуудын уламжлалт хувцас гоёлын онцлог шинжийг хадгалсан бол “Сайнуу” нэртэй охины хувцас гоёл нь зүүн бүс нутгийн Буриад ястны охидын өвлийн хувцас дээлээр гоёсон байна.
