Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооноос 18-нд мэдээлснээр, Хятад улс үр ашигтай хөрөнгө оруулалтыг тогтвортой байлгаж, ирээдүйд дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулалтын доголдлыг нөхөх болно. Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны албан тушаалтнууд ард иргэдийн хөрөнгө оруулалтыг чухалчилж байгаагаа илэрхийлж, иргэдийн хөрөнгө оруулалтыг татахын тулд засгийн газраас таатай нөхцөл бүрдүүлнэ гэжээ.
Сүүлийн үеийн тоо баримтаас үзвэл, энэ оны эхний 08 сард Хятадын дэд бүтцийн хөрөнгө оруулалт 4.2 хувиар өсөж, өнгөрсөн оны мөн үеэс 15.6 нэгжээр буурчээ. 08-нд Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны хийлгэсэн хэвлэлийн бага хуралд тус хорооны Хөрөнгө оруулалтын ажил хариуцсан мэргэжилтэн Лю Ши Хү хэлэхдээ: Энэ он гарснаас хойш боловсруулах салбарын болон иргэдийн хөрөнгө оруулалт түргэн нэмэгдэж байгаа нь хөрөнгө оруулалтын бүтэц улам сайжирч байгаагийн илрэл юм. Мөн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын өсөлт саарч, барилга байгуулалтад шинээр хийх хөрөнгө оруулалтын хэмжээ буурч байгаа нь хөрөнгө оруулалтын өсөлт тааруу, дэд бүтцийн салбар дахь үр ашиггүй хөрөнгө оруулалтыг багасгаж, ашигтай хөрөнгө оруулалтыг тогтвортой байлгах шаардлагатай байгааг харуулж байна гэжээ.
"Орон нутгийн захиргааны бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг боломжийн хэрээр байлгах ёстой. Орон нутгийн санхүүгийн хүлээж авах хүчин чадал, засгийн газрын хөрөнгө оруулалтын чадавхыг бодолцож, төслийн бүтээн байгуулалтын нөхцөлийг хатуу хэрэгжүүлж, хүнд, хөнгөн яаралтай эсэхийг ялгаж, шинжлэх ухааны үндэслэлтэй, шат дараатай өрнүүлэх ёстой. Засгийн газар өр тавин байж барилга байгуулах, хоосон нэр алдар хөөцөлдөн барилга байгуулахыг хатуу хориглож, орон нутгийн захиргааны нуугдмал өрийн эрсдэлээс эрс хамгаалан зохицуулах хэрэгтэй. Хувийн хөрөнгө оруулалтын хувьд, зөвхөн зах зээлтэй бол захиргаанаас нөхцөл бүрдүүлэн хувийн хөрөнгө оруулалтыг татаж оруулан, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлж, хувийн хөрөнгө оруулалтын идэвхийг дайчлах хэрэгтэй" гэжээ.
Лю Шихү танилцуулахдаа: Төслийн нөөцийн эрч хүчээ улам нэмэгдүүлж, төслийн өмнөх ажлуудыг яаравчлан, барилга байгуулалтыг урагшлуулж, барилгын төслийн дараах хөрөнгийг баталгаажуулан, хувийн хөрөнгө оруулалтын идэвхийг дайчилж, хөрөнгийн тогтолцооны өөрчлөлтөө гүнзгийрүүлэн, орон нутгийн захиргааны нуугдмал өрийн эрсдэлээс эрс хамгаалж, хариуцлага тооцон, сайтар хэрэгжүүлэх болно гэжээ.
Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны дэд бүтцийн газрын дэд дарга Ма Чян зам тээврийн дэд бүтцийн салбарын талаар танилцуулахдаа: Том чухал төслийн хувьд, юуны өмнө зөвшөөрч баталсан олон төрлийн төлөвлөлтийн хүрээнд "гурвыг чухалчлах" болзол хангасан төслийг заавал оруулах ёстой. Гол гол зам гарцын бүтээн байгуулалт, үндэсний стратегийн тулгуур төсөл, "эцсийн алхам"-ыг биелүүлэхийг чухалчилж, хөрөнгө мөнгө хуримтлуулах эрч хүчээ нэмэгдүүлнэ гэжээ.
"Нийтийн өмч болон хувийн өмчийн хамтын ажиллагааны дүрэмжсэн хэлбэрээр, иргэдийн хөрөнгийг зам тээвэр, дэд бүтцийн бүтээн байгуулалтад оруулахыг дэмжих хэрэгтэй. Төмөр замын төслийн хувьцаа эзэмших, холимог өмчлөлийн шинэчлэлийг ахиулан, зах зээл, хуулийн зарчмын дагуу өрийг өмч болгох шаардлагатай."
Хятад улс ядуурлаас ангижруулах ажлыг сайтар хийж, хөдөө орон нутгаа хүчирхэгжүүлэх бодлого явуулж байна. Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны Хөдөө тосгоны эдийн засгийн ажил хариуцсан газрын дэд дарга Ли Минчуань хэлэхдээ: Хөдөө аж ахуй, хөдөө орон нутгийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад дэмжлэг үзүүлэхийг гол чиглэлээ болгож, хөдөө тосгоны дэд бүтцийг өөрчлөн шинэчлэх хэрэгтэй гэжээ.
"Шинжлэх ухаанч, шат дараатай усан ашиглалтын төслийн ажлыг ахиулж, гамшгийн дараах усан ашиглалтын сул талаа нөхөж, жижиг дунд усан ашиглалтын төслийг голлон хэрэгжүүлж, хүчин чадлаа дээшлүүлэх хэрэгтэй. Ундны усны аюулгүй байдлыг баталгаажуулж, усжуулалтын бүсийн усыг хэмнэх, орчин үеийн шинэ технологи нэвтрүүлэн, усанд хэмнэлттэй, байгальд ээлтэй усжуулалтыг бүсийг шат дараатай байгуулж, усжуулалтын системдээ шинэчлэл хийж, өөрчлөх хэрэгтэй" гэжээ.
2022 он гэхэд, хөдөө тосгоны усжуулсан тариалангийн талбай 70 орчим сая га-д хүрч, стандарт хангасан тариалангийн талбай 67 сая га-д хүрэх бөгөөд эдгээр тариалангийн талбайг нэгдсэн журмаар хянаж удирдах юм.
