solongonews
Өвөр Монголын ой шугуйн талбай 70 жилд 250 сая мүү (1га=15мүү) нэмэгдэв
2019-09-25 16:04
Өвөр Монголын ой шугуйн талбай 70 жилд 250 сая мүү (1га=15мүү) нэмэгдлээ.

      ӨМӨЗО-ы Засгийн газраас шинэ Хятад улс байгуулагдсанаас хойш Өвөр Монгол экологийн хамгаалалт болон бүтээн байгуулалтыг ахиулснаар 70 жилд ой шугуйн талбай нь 250 сая мү (1га=15мү) нэмэгдэж, Хятад улсад тэргүүн байрыг эзэлж байна.

Танилцуулснаар, Хятад улсын умард хилийн чухал халхавч болсон Өвөр Монгол орон экологийн байгуулалт болон хамгаалалтыг чухалчилж байна. 2015 оны 04-р сарын 01-ний өдрөөс хойш байгальлаг ой шугуйг дур зоргоороо огтлохыг хориглож, жилд 1.512 сая квадрат метр модон материал огтлох явдлыг багасгасан байна. “Арван нэгдүгээр таван жил”-ийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлснээс хойш жилд 12 сая мү (1га=15мү) элсийг засаж, хөвчийн элсийг зассан талбай 9 сая гаруй мүд хүрч, нэгдсэн үндэстний байгууллагын байгаль орчны захиргааны “Бөмбөрцгийн элсэн цөлийн экологийн аж ахуйн жишээч бүс” болсон байна.

ӨМӨЗО-ы бүртгэлд үндэслэвэл ой шугуйн талбай шинэ Хятад улс байгуулагдсаны анхны үеийн 137 сая мүгээс 392 сая мү хүрч, ой шугуйн талбай 7.73 хувиас 22.1 хувь болон нэмэгдсэн байна. Үүнд элсийг зассан талаар маш тодорхой үр бүтээл олж, Хорчины элс, Муу усны элс, Хулан шаргын элс, Хөлөнбуйрын элс зэргийн экологийн байгаль орчин ихээр засагдсан байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл